Антуан Гризманн Мадридад үлдэнэ
2017-06-05

 

Энэ зуны хамгийн том шилжилтүүдийн нэг гэгдэж байсан Антуан Гризманны наймаа болсонгүй.

 

Энэ тухай өчигдөр Франц довтлогч өөрөө ярисан бөгөөд энэ зун солилцоо наймаа эхний эрхээ хасуулсан Атлетико Мадрид багийг орхино гэдэг нь “маш муу шийдвэр” болно гэжээ.

 

Уг нь тэрбээр сая хүрэхгүй хугацааны өмнө Францын нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа "Манчестер Юнайтед багт очих магадлал 60 хувьтай" гэж байсан удаатай. Харин Испанийн багийн хувьд 2018 оны нэгдүгээр сар хүртэл ямар нэг шинэ тоглогч авах боломжгүй байгаа бөгөөд хуучин бүрэлдхүүнээ авч үлдээд, дахин нэг жил зүтгэхээс өөр сонголтгүй болсон юм.

 

Франц довтлогчид баг нь удахгүй шинэ гэрээний санал өгөх бөгөөд мөнгөний хэмжээ ч нилээд өсөх нь тодорхой юм. Антуан Гризманны хувьд өнгөрсөн жил 5.8 сая фунтын гэрээтэй байсан, энэ нь долоо хоногийн 112 мянган фунт болж байсан юм.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин