116 дугаар сургуулийн сурагчид дахин хичээл хаялт зарлав
2017-06-05

Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн сурагчид дахин хичээл хаялт зарлажээ.

Гэрэл зургийг MPA.mn

Тэд сургуулийнх нь захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй зэрэг шалтгаанаар өмнө нь /2017.05.10/ хичээл хаялт зарлаж, сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байсан. Уг шаардлагын хариуг заасан хугацаанд ирүүлээгүй тул ийнхүү дахин хичээл хаялт зарлаж буй юм байна.

Тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Сайханцэцэг “Багш болон захирал удирдлага  хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй. Бид өмнө нь хичээл хаялт зарлахдаа сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлэхэд тавдугаар сарын 17-нд хариу өгнө гэсэн боловч биелүүлсэнгүй. Иймд бид шаардлагынхаа хариуг авахаар дахин хичээл хаялт зарлаж байна. Бид ур чадвар муутай багш нараар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах хүсэлтийг БСШУСЯ болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд явуулсан. Тодорхой хариу ирээгүй тул бид өнөөдөр хэний ч шахалтаар биш өөрсдийн хүсэлтээр хичээл хаялтыг зарлаж байна” хэмээв.

Хичээл хаялтад тус сургуулийн ахлах ангийн 5-6 сурагч оролцож байна.

Гэрэл зургийг MPA.mn

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЗӨВӨӨ ЗӨВ ХИЧЭЭЛ ХАЯЛТ ДАРАА Ь СУУЛТ ӨЛСӨГЛӨН.ТЭМЦЛИЙН ХУРЦ ХУРЦ ХЭЛБЭРҮҮДИЙГ СОНГОЦГОО.ОХИН НАСАА БАГШДАА ДЭВСҮҮЛЖ ЦООЛУУЛСАН ХӨӨРХИЙ ОХИД НЭГДЭЦГЭЭ.АЙХ ХЭРЭГГҮЙ ХУУЛЬ ТА НАРЫГ ХАМГААЛНА.ЭСВЭЛ АВГАЙ НАРТ НЬ ЗУРГИЙГ НЬ ИЛГЭЭ.АВГАЙ НАР НЬ ТӨМСӨГИЙГ НЬ БЯЦ АТГААД ӨГӨХИЙН ЦАГТ НААД МУУСАЙН ДАВАРСАН БАГШ НАР ЧИНЬ ГӨЛӨГ БОЛНО