Андреа Довизиосо Италийн гранприд түрүүллээ
2017-06-05

 

Мотоциклийн тэргүүн ангилал МотоЖП-н ДАШТ-ий Италийн гранри өчигдөр боллоо. Мужелло авто тойргуулагад болсон энэ уралдаанд зохион байгуулагч орны тамирчин Андреа Довизиосо ялалт байгуулсан байна. Тэрбээр энэ жилийн эхний ялалтаа авсан нь энэ байснаас гадна Дукати багийн мөн эхний түрүү байсан аж. Харин тус уралдааны дэд байранд ДАШТ-ийг тэргүүлэгч Испани нисгэгч Маверик Виналес оржээ. Энэ жил Яамаха багт ирсэн тэрбээр тэргүүлэгчээс 1.2 секундын зөрүүтэй барианы шугамыг давсан байна. Тэгвэл уралдааны 3-р байрыг мөн л Дукати багийн нисгэгч Данило Петруччи эзэллээ. Италийн залуугын хувьд дээд ангилалд анх удаа шагналын тавцанд гарсан нь энэ байлаа.

 

ДАШТ-ийг нийлбэр дүнгээр 105 оноотой Маверик Виналес тэргүүлсэн хэвээр үлдсэн бол араас нь Андреа Довизиосо 79, Валентино Росси 75 оноотой тус тус удаалж байна. Италийн домогт нисгэгчийн хувьд ням гарагийн уралдааны 4-р байрыг эзэлсэн юм.

 

Харин зохион бүтээгчдийн цомыг 128 оноотой Яамаха баг тэргүүлсэн хэвээр үлджээ. ДАШТ-ий дараагийн гранпри энэ долоо хоногийн ням гарагт Испанийн Барселона хотод болох юм.  

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин