Х.Бат-Ундрал хар тамхины эсрэг аян эхлүүлжээ
2017-06-05

Гэрэл зургийг mpa.mn

 

Жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг дэлхий нийтээр хар тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан  "Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины эсрэг аяныг эхлүүлжээ. Энэ талаараа өнөөдөр /2017.06.5/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхилж байгаа хар тамхины эсрэг хамтдаа тэмцэхийг залуусдаа уриалж байна. Өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 26-ны өдрийг хүртэл дуу хоолойгоо хамтдаа нэгтгэхийг уриалмаар байна” хэмээлээ.

 

Дуучин Х.Бат-Ундрал өнгөрсөн оны тавдугаар сард хар тамхи нууцаар дамнуулан худалдаалахыг завдсан хэргээр Улсын мөрдөн байцаах газарт саатуулагдсан. Улмаар түүнийг сэжигтнээр гурван сар гаруйн хугацаанд шалгаж, Улсын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг.

 

Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн оны аравдугаар сарын 9-нд Х.Бат-Ундралд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон.

 

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, зарж борлуулах, олон улсын хил дамнуулан тээвэрлэх, хэрэглэгчдийн зохион байгуулалттай бүлэг сүлжээ үүсч, энэ төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчид жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор хэлж байсан.

 

Тухайлбал 2017 оны гуравдугаар сарын 13-26-ны хооронд хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид саатуулан, баривчилсан.

 

Хар тамхи мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх, зарж борлуулах гэмт хэрэг нь Монгол Улсын эрүүгийн хуулиар 20 хүртэл жил хорих ялтай хүнд гэмт хэрэгт тооцогддог.

 

Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.

 

Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргийн хор аюулыг сайтар ойлгож, энэ аюулаас хүн бүр өөрийгөө хамгаалж ангид байхыг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас зөвлөдөг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
bi:
Zaluuchuud huuhduud mini ene muuhai zuilees hol bgasai.duuchinda bayarllaa.uuruu aldaad teriigee uhaarsan bna.tegeed uuneese zovolgui mongoliin mini ireedui bolson zaluusaa uunees hol blgah geed iim ayan urnuulj bgaad ni bayarlla.
2017-06-06
ЗОЧИН:
ҮНЭЭН. АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БААСАНХҮҮ ГИШҮҮН Л ЗОРИГ ЗҮРХТЭЙ ТЭМЦЭЖ БАЙНА
2017-06-05
Зочин:
shine huulliar Baasanhuu gishuun har tamhnii hergiin zaalt bagsaj baina gesen baina ene unen bol manai MAN -iihan har tamhichidad lobiduulsan gej oilgohoosdoo
2017-06-05
ЗОЧИН:
ҮНЭЭН. АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БААСАНХҮҮ ГИШҮҮН Л ЗОРИГ ЗҮРХТЭЙ ТЭМЦЭЖ БАЙНА
zochin:
sain baina
2017-06-05