“60 тэрбум”-ын бичлэгийг ҮАБЗ-д өгнө
2017-06-05

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийсэн юм. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар  өнгөрсөн сонгуулиар МАН-ын удирдлагууд 60 тэрбумаар төрийн эрхийг  хууль  бусаар авах талаар ярилцсан бичлэгийн асуудлаар хэлэлцсэн байна. 

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Батзандан гишүүний мэдээллийг сонсож, уг 90 минутын бичлэгийн хамт албан бичгийг  холбогдох хууль хяналтын байгууллагад ҮАБЗ, УДШ-д өгөхөөр болжээ.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-05
иргэн:
Бүх мэдэл ман д очсон шүүдээ өөрсдөө хамтрах нь чухалдаа уйгагүй ажиллаж заавал илэрүүлэх хэрэгтэй бндаа
2017-06-05
Zochin:
Uursduu l shiidehgui Bol hudluhgui dee.
2017-06-05