Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ
2017-06-06

 

Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд

 

09.00 цагт ШӨХТГ-аас бизнесийн орчны малгай хууль болох “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэгийг зохион байгуулна.

 

"Япон-Монголын соёл боловсролын төв"-д /МУИС-ийн II байрны ард байрлах/

 

09.00-16.00 цагийн хооронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй ЖАЙКА байгууллагын "Улаанбаат хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийн баг хамтран  "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмж"-ийн сургалт, семинар зохион байгуулна.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

13.00 цагт "ЭВИЙН ХАДАГТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД" хөдөлгөөнөөс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Q Art галерейд

 

19.00 цагт Монгол орноо нэг ч сум суурин үлдээлгүй тойрох "Бидний цөөхөн Монголчууд" төслийн баг Хөвсгөл аймгийн хамгийн сайхан байгалтай газруудыг гэрэл зургийн дуранд буулгаснаа үзэсгэлэнд дэлгэнэ.

Shuud.mn
Сонин хачин