“Бидний цөөхөн Монголчууд” гэрэл зургийн хальсанд
2017-06-06

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригт "Бидний цөөхөн Монголчууд" төслийг санаачлан  өнгөрсөн нэгдүгээр сард эхлүүлсэн.

 

Төслийн баг 12 хүний бүрэлдэхүүнтэй, туулах чадвар сайтай гурван автомашинтайгаар Монгол орны 21 аймаг, 400 гаруй сум, сууринд нэг бүрчлэн хүрч, нутаг нутгийн зан заншил аж байдлыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баримтжуулж, мэргэжлийн өндөр түвшний цогц архив буй болгохоор төлөвлөж замдаа гарсан. Тэд Монгол орныхоо нэг ч аймаг, сум, сууринг үлдээлгүй тойрох аялалаа Хөвсгөл аймгаас эхлүүлсэн.

 

Тус аймгийн үзэсгэлэнт байгаль болон хүн ардын зан заншил, аж байдлыг гэрэл зураг буулгаснаа үзэсгэлэнд дэлгэжээ. Ингээд “Бидний цөөхөн Монголчууд” гэрэл зурагт хэрхэн буусныг сонирхуулж байна.

 

Төслийн багийнхны гол зорилго нь XXI зууны Монголчууд хэрхэн аж төрж байсан хийгээд өнөөгийн Монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль хоорондын шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил зэргийг түүхэнд тэмдэглэн үлдээхэд оршиж буй аж.

 

Төслийн багт гэрэл зурагчид багтсанаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч багтсан аж. Учир нь тойрон аяллын хүрээнд 400 гаруй цуврал нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхээр зорьжээ. Мөн Монгол орны 245 мянган км замыг гурван жилийн хугацаанд туулж, бүрэн хэмжээний кино, 10 баримтат кино, 20 ном товхимол бичиж үлдээх аж.

 

Г.Тэгшсүрэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин