Станцын гэмтлийг өнөөдөр засварлаж дуусгана
2017-06-06

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110/10/6кВ-ын Өмнөд дэд станцын 6 кВ-ын хоёрдугаар секцэд өчигдөр /2017.06.05/ 23.00 цагт  гал гарчээ. Галын улмаас Өмнөд дэд станцыг хүчдэлээс бүрэн салгасан байна.

 

Өмнөд дэд станц хүчдэлгүй байгаан улмаас тус станцаас цахилгаанаар тэжээгддэг хэрэглэгчдийн эрчим хүчний тэжээлийг бусад шугамд ээлж дараалан шилжүүлэх ажил энэ сарын 5-6-нд шилжих шөнийн туршид хийгджээ. Өнөөдрийн байдлаар тус станцаас цахилгаанаар тэжээгддэг ихэнх хэрэглэгчдийн хэрэглээг сэргээсэн байна.

 

Харин Улаанбаатар сувилал орчим, 19-р хороолол, Энхтайваны гүүрний зүүн урд талын “Хурд” аппартмент хотхоны айл өрх хэрэглэгчид, Соёлын төв өргөө, Арьс ширний үйлдвэр орчмын үйлдвэрийн газруудын хэрэглээ сэргээгүй байгаа аж.

 

Өмнөд дэд станцын гэмтлийг засварлаж дээрх хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг хэвин болгох ажлыг өнөөдөртөө багтаж дуусгахаар Цахилгаан дамжуулах үнэдсний сүлжээ ТӨХК, УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төвийн ажилтнууд ажиллаж байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
po:
zaisand tog tqsrad bsnii uchir iim bje zam boglorod tsag zogsson shv
2017-06-06