Эдэн Азар гурван сарын хугацаанд талбайд гарах боломжгүй
2017-06-06

 

Белгийн шигшээ багийн од Эдэн Азар өчигдөр бэлгэлийнхээ үеэр шагайндаа хүнд гэмтэл авчээ. Улмаар гурван сар талбайд гарах боломжгүй болсон байна.

 

Орон нутгийн эмч нар болон Челси клубын эмч нарын оношоор бол шагайны ойролцоох шөрмөс бага зэрэг сэмэрсэн аж. Иймд энэ зуны шигшээ багийн тоглолтууд болон Челси клубтэйгээ хийх дараа улирлын эхний тоглолтыг өнжихөөр болжээ.

Белгийн шигшээгийн эмч Крис Ван Кромбруж “Азаар шагайны яс нь хугарсан байна. Шилбэний ясандаа хугаралт алга байгаа нь хамгийн сайн хэрэг. Ийм төрлийн гэмтэлд шөрмөс сэмрэх нь элбэг тохиолддог зүйл. Бидний авсан шинжилгээгээр тэр сэмрэлт нь тийм ч ноцтой биш. Тиймээс аажимдаа өөрөө эдгэрнэ гэж бид үзэж байгаа. Сайн гам барьж чадвал дахин сэдэрнэ гэж айх айдасгүй байж болно. Эдэн ч өөрөө бодит үнэнд их өөдрөгөөр хандаж байгаа. Гуравхан сарын дараа тэр эргээд л бидний мэддэг Эдэн Азар болчихсон гүйж байх болно. Түүний шагай ч гэсэн гурван сарын дараа гэхэд цоо эрүүл болсон байх болно” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм.

 

Б.Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин