Улаанбаатар
Татвараа төлөөгүй 1383 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураажээ
2017-6-6

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг журамтай.

 

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг 06 сарын 01-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн татварын газраас анхааруулж байсан.

 

Замын цагдаагийн албанаас “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд татвар төлөөгүй нийт 1383 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч харьяа дүүргийн татварын хэлтсийн байцаагч нарт хүлээлгэн өгчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин