Гал Габот: “Wonder Women”-д тоглоогүй байсан бол харамсах байсан
2017-06-06

“Warner Bros”-ийн шинэ бүтээл “Wonder Women” киноны гол дүрийг бүтээсэн, жүжигчин Гал Габот “Yahoo” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Нээлтээ хийгээд хэдхэн өдөр болж байгаа хэдий ч итгэхийн аргагүй ашиг олоод буй “Wonder Women” киноны гол дүрийг бүтээж буй ер бусын үзэсгэлэнтэй Гал Габот манай студид хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе?

 

-Маш их баярлалаа. Цаг агаар болон сэтгэл санаа минь ч сайхан байна. Өнөөдрийг эрч хүчээр эхлүүллээ.

 

-“Wonder Women” кино нээлтээ хийсэн даруйдаа томоохон кино чартуудад тэргүүлж эхэллээ. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

 

-Мэдээж хэрэг гайхалтай. Маш олон хүний сэтгэлийг татаж бас байлдан дагуулж буйдаа талархаж байна. энэхүү уран бүтээлийг бүтээхэд жүжигчдээс гадна асар олон хүнтэй баг ажилласан. Бид бүтээлээ амжилт олуулахын тулд өдөр, шөнийг умартаж ажилласан. Нээлтээ хийсэн даруйдаа олон кино чартуудыг тэргүүлж эхэлсэн гэх баяртай мэдээг бид сайхан хүлээн аваад байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргалыг мэдэрч буйгаа хэлэх нь зүйтэй. Зүгээр л баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Энэхүү уран бүтээл бол таны карьерийн хамгийн оргил бүтээл гэхэд алсдахгүй байх. Таныг энэхүү бүтээлийн гол дүр гэдгээр тань илүү ихээр мэдэж байгаа?

 

-Тийм ээ, тийм. Тантай санал нэгдэж байна. Би маш олон хүнээс талархлын үг болон захиа хүлээн авсан. Нийгмийн сүлжээнүүдээ нээхэд л олон гайхалтай үгстэй зурвасыг хүлээн авах боллоо. Үнэхээр гайхалтай.

 

 

-Бүх цаг үед эрчүүд эх дэлхий, гэр бүл болон ард түмнээ хамгаалж ирсэн. Харин энэ удаад эмэгтэй хүн дайснуудтай тэмцэж буй нь олны анхаарлыг татсан гол зүйл байх.

 

-Тийм ээ. Эр хүн үргэлж эмэгтэй хүнээс нэг алхмын өмнө байдаг. Энэ дүрэм олон жилийн өмнөөс л мөрдөгдөж эхэлсэн. Эмэгтэй хүн гэрээ цэвэрлээд, нөхрөө халамжлаад, хүүхэд төрүүлээд бас өсгөх үүрэгтэй гэх дүрмээр олон жил амьдарсан. Гэхдээ бодит байдал дээрээ эмэгтэй хүн эр хүн шиг хүчтэй бас сэтгэлийн тэвчээртэй гэдгийг олон зүйл батлан харуулж байгаа.

 

-Хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээх амаргүй байсан байх?

 

-Зураг авалтаас гадна би олон цаг тулааны урлагаар хичээллэсэн. Аль болох орлон тоглогчгүйгээр амь өрссөн үзүүлбэрүүдээ өөрөө гүйцэтгэхийн тулд их хичээсэн гэхэд болно.

 

-Шантрах үе байсан уу?

 

-Үгүй гэвэл худлаа болох байх.

 

-“Wonder Women” бол алдартай комик цуврал. Уг цувралыг унших дуртай уншигчид таны гол дүрийг бүтээсэн киноноос мөн адил сэтгэл ханамжийг авч чадах болов уу?

 

-Итгэлтэй байна. Илүү их сэтгэлийн жаргалыг мэдэрнэ. Би бардам байна.

 

-Та яагаад энэ киноны гол дүрийг бүтээхийг зөвшөөрсөн юм?

 

-Би амьдралд олдож буй боломжоо алдахыг хүсээгүй. Үнэнийг хэлэхэд энэ дүр надад өгсөн хамгийн гайхалтай дүрийг нэг байсан. Хэрвээ энэ дүрийг бүтээж чадаагүй бол би харамсах байсан байх.

 

-Уг бүтээлийг Ливаны эрх баригчид дотоодын кино театруудад гаргахыг хориглосон. Хориглосон шалтгаанаа таныг Израйлийн иргэн гэдэгтэй холбон тайлбарласан.

 

-Тийм ээ би энэ талаар сонсоод бага зэрэг сэтгэлээр унасан шүү. Тун удахгүй тэд шийдвэрээ өөрчлөх байх.

 

 

-Таны нөхөр болон охин киноны талаар хэрхэн ярив?

 

-Тэдэнд таалагдсан. Нөхөр минь “Чи ч гайхалтай юм аа” гэж хэлсэн. /инээв/

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин