Монгол Улсын тусгаар тогтнолын МАНААЧ нь болохоор нэр дэвшиж байна
2017-06-06

Гэрэл зургийг MPA.mn

 

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигч УИХ-ын дарга  М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордод боллоо.

 

Нээлтэд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба тэргүүтэй урлаг, спортын алдартнууд оролцож байна.

 

МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн гарааны энэ гарман дээр Монгол түмнийхээ амар мэндийг айлтган мэндчилж, сайн сайханы ерөөлийг өргөн барья. Та бүхнийхээ итгэлийг тээн, улс орноо хямралаас гаргах даалгаврыг өвөрлөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд би нэр дэвшиж байна. Ялалтын үндэс бол итгэл юм гэсэн өвгөдийн сургаалийг санаж энэ сонгууль ялалтын төлөө, улс түмнийхээ төлөө хичээн зүтгэхээ андгайлж байна.

 

Монгол Улс бол угтаа нэг л айл. Хэрүүл тэмцэлтэй айл өөдөлдөггүй. Хагарч, эвдрэхийг би тэвчдэггүй. Бүтэн гэр бүл бол бүрэн төрийн тулгуур билээ. Дүүрэн жаргалтай өрх гэр, улс орныг тохинуулахын төлөө би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Бидний хүсэн мөрөөддөг сайн сайханд хүргэх шандаст хүлэг бол үндэсний эв нэгдэл гарцаагүй мөн юм. Талцаж сөргөөцөлдөж, тарааж нураахыг хойш тавьж, нэгэн үзүүрт харах цаг болжээ.  Нэгдмэл үзэл бодолтой УИХ, Засгийн газар өнөөдөр зайлшгүй шаардлага бий болсон  гэдгийг өнөөдөр олон түмэн ярьж хэлж байна.

 

Монголынхоо язгуур эрх ашгийн төлөө бүх  монголчууд нэгдэж чадвал алсын зорилгодоо хүрч чадна. Эвлэлдэн нэгдэх энэ үйл явцыг эхлүүлж чадна гэсэн итгэл үнэмшил надад бүрэн дүүрэн байна. Эвийг эрхэмлэх нь миний баримталдаг алтан зарчим билээ. Олон намын төлөөлөлтэй Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг томилон удирдаж байсан. Бүх намыг оролцуулсан зөвшилцөл бий болгохын төлөө хичээн зүтгэж ажиллаж байгаа.  Улс үндэстнээ эвдрүүлэн талцуулагч биш эвээр нэгтгэгч Ерөнхийлөгч байж чадна.

 

Эх орны маань баялаг иргэн бүхний өмч тул түүнээс олох орлого ашгийг монголчууд бүгдээрээ хүртэх эрхтэй. Үнэ цэнийг нь үйлдвэрлэл, технологи, оюун ухааныг тэтгэх эх үүсвэр болгох учиртай юм. Иргэн бүрий ажилтай орлоготой болгоход зарцуулах эрхтэй. Миний аав “Бүтээн босгох хүн л энэ улсад хэрэгтэй” гэж надад захиж хэлдэг байсан. Тэр зарчмаараа бүтээн байгуулагч, баялаг бүтээгчдийг дэмжих ёстой гэж би үздэг. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль эрхзүйн орчныг бий болгож, үүнийг олон түмний дунд хэвшүүлэх, боломж бололцоог нь бүрдүүлэхийн төлөө би хичээж ажиллах болно. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн амжилт бол хямралыг ялаарай гэж Монголын ард түмнээс бидэнд өгсөн харуицлагатай үүрэг даалгавар.  Өгсөж байсан хямралыг бид аргамжиж чадсан. Удахгүй бид хямралаас гарна. Улмаар ахин дахин хямрахгүй байх дархлааг бүрдүүлэх болно.

 

Ингэснээр иргэн нь баян, эрүүл саруул, эрдэм боловсролтой, айх аюулгүй Монгол бий болж чадна. Хүүхэд залуус маань хөгжих орчин, хүсэлт мөрөөдлийг нь тэлэх төртэй байх ёстой. Эмэгтэйчүүдээ энэрдэг, асардаг, ядуугаа тэтгэдэг Монгол ёсоо дээдэлж байх ёстой. Эрүүл саруул, эрдэм боловсролтой Монгол хүн л   Монголын бахархлыг бүтээж чадна.  Монголдоо иргэнээ дээдэлсэн, дэлхийд Монголоо өргөсөн Ерөнхийлөгч байна.

 

Ард түмэн шударга ёс, хариуцлагыг нэхэж байна. Энэ бол хуулийн өмнө бүгдээрээ тэгш байх тухай шаардлага юм. Тиймээс албан тушаалын ялгаваргүйгээр хуулийн хариуцлага хүлээлгэдэг, иргэн болгон адил тэгш байдаг төрийн төлөө би зүтгэнэ.

 

Ард түмэн хүчтэй Ерөнхийлөгчийг хүсч байгааг би мэдэрч байна. Гэхдээ энэ нь бяртай, булчинтай хүнийг хайж байгаа хэрэг биш. Харин хуулиа нягт хэрэгжүүлдэг төрийг хүсч байгаа юм. Тиймээс би хууль, шударга ёс, хариуцлагыг эрхэмлэдэг, нэхэж шаарддаг Ерөнхийлөгч байна.

 

Би юмыг нураахаас илүүтэй босгохыг хичээдэг. Хотыг удирдсан он жилүүдийн минь мөрөөр нурсан балгас, ухсан нүх, овоолсон шороо үлдээгүй. Бүтээн байгуулалт үлдэж, хөгжлийн үндэс суурь тавигдсан. Хот хэмээх их айлын зовлон жаргалыг мэддэг хүний хувьд улсын нийслэлээ улам цэгцтэй хөгжүүлэх бодлогыг тууштай баримтлах болно. Эх орныхоо хаана нь ч иргэн бүр нь сайхан амьдрах бололцоог бүрдүүлэхийг баримталж ажиллана. Нэг улсын дотор хотынхон, хөдөөгийнхөн гэсэн хоёр өөр Монгол байж таарахгүй. Нэг л Монгол байж, нийтээрээ аз жаргалтай байх ёстой. Нийгмийн сайн сайхныг нийт ард түмэн нь хүртдэг улсын Ерөнхийлөгч байна.

 

Даяаршсан энэ дэлхийд Монгол өөр замаар явна гэвэл хаана ч хүрэхгүй нь ойлгомжтой. Тиймээс хоёр хөрш болон дэлхийн улс түмэнтэй эрх тэгш найрсаг харилцааг улам бэхжүүлэхийн төлөө зүтгэх болно.

 

Монголын хууль монголчуудын эрх ашигт шинэ технологи, иновацийг ашиглах,  эх байгальд хор хөнөөлгүй аливаа хөтөлбөр төслийг бүрэн дүүрэн дэмжих бололцоог бүрдүүлсэн байх ёстой. Хяналт шаардлагыг минь биелүүлж, хөгжлийн зорилгод хамтрагч болж буй хэнийг ч бид хөөж туух учиргүй юм. Тиймээс би Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг Ерөнхийлөгч байна.

 

Би Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын манаач нь болохоор нэр дэвшиж байна. Төр тогтвортой бол түмэн олон амгалан байна. Төр тогтвортой бол төгрөг ч бас тогтвортой болдог. Төгрөг нь тогтворжихоор түмний амьдрал сайжирдаг. Энгийн бөгөөд гарцаагүй үнэн бол энэ. Миний өрсөлдөгч бол ХЯМРАЛ, ХАГАРАЛ хоёр юм. Хэлэхээс илүү хийх нь, хямралыг давах нь, хагарсныг эвлүүлэх нь өнөөдөр хамгаас чухал байна. Үндэснийхээ өв соёлыг дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг, моринд дуртай монгол хүн миний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний учир шалтгаан, зорилго эрмэлзэл энэ билээ.

 

Морьтой монгол мохож байсан түүхгүй ээ. Харин морьтой монгол холыг туулсан түүхтэй. Тиймээс би морьтой сүлдэндээ сүслэж, Монгол түмэндээ зүтгэнэ ээ.

"Эвтэй Монгол-Ээлтэй төрийн төлөө эвлэж хамтдаа зүтгэцгээе”  хэмээв.

 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
mongol hun:
Монголчууд өөрийн гэрээ айлын нохойгоор мануулдаггүй заншилтай. Монгол нохой эзнийхээ хоолны үлдэгдлийг л иддэг болохоос бус эзэн айлынхаа өрмийг хамж иддэггүй. Тэгээд бодохоор . . .
2017-06-11
zochin:
Odoo batcecegiig tooh hun baihgui dee . Amerikad bga mongolchud nevtruuleg ni ug ni aytaihan odoo alban tushaal avah um bna
2017-06-10
zochin:
BATTULGA Mongol yalna geed baih um Mongol uls hentei temceldeed yalah geed bga ni todorhoi bish uma
2017-06-10
Зочин:
Sportihon Heden tsaas goridoj yawaa n todorhoi. Enhbold bol vhvel taarsan idemhi hog
2017-06-09
Зочин:
Монгол Улсад гай ч болоогүй, гавьяа ч байгуулаагүй, дүлий дүмбэ, дүлсэн хошного шиг л хүн.
2017-06-07
Zochin:
AH bolon MAH 2uulaa biyeliilmeer bna!!!! 25 jil hudlaa yarilaa!!! Odoo yneheer zalgaj bna ....
2017-06-07
zochin:
Sanal neg bna. Naaduul chin bugdeeree shal hudlaa. Hervee une zuil yaridag baisan bol udiid Mongol Uls maani iim bh uu???
2017-06-07
Zochin:
Bi lav ene hyniig mash olon shalgaanii ulmaar songohgui ee... Yer n songoh hyn alga ... Mongold uur leader alga uu ???
2017-06-07
xa xa:
TER DALLAJ BGAA GAR NIIH NI UZUURT POTOSHOPDOOD SALAAVCH TAVICHUUL KKKK UTGA NI YAG TAARNAAA KKK
2017-06-07
zochin:
Sanal neg bna. Naaduul chin bugdeeree shal hudlaa. Hervee une zuil yaridag baisan bol udiid Mongol Uls maani iim bh uu???
zuv zuil:
ZA TER ERLIIZ ENE TER NI YAAH BEE ER NI ERLIIZUUD HYTADAD YU CH BISH HENCH BISH MONGOLDOO BOL MONGOL HUNII L HEMJEEND BDAG TEDEND URAGSHAA URVAAD HOJIH YUM BHGUI EE ENE GULIISUN ZANTGAR UMNU NI YU HIIJ BAISIIN GUDMAND GARAAD HAR ENE BUH MUU MUUHAIG HEN HENII NAM BII BOLGOV SAIN HAR
2017-06-07
godil tolgoit:
Ene 3 hulagaichaas oor hun oldohgui bna gejuu 1 hulagiach boh, 1 balai hulagiach, 1 goliison hulagaich 3 l baih shiw dee 6 chawganc uraldahad 1 ni turuuldeg gej tegeed neg ni turuulj eronhiilogch boloh baih daa burhan mini yana daa
2017-06-06
Www:
Pop tank 2 uls ornii ev negdliig hangaj chadahgui baihoo ene nohor namaa taraachihgui udirdaad baigaam arai deer ym boluu
2017-06-06
Зайл өмхий хужаа:
Монгол төрд хужаа нар байгаа цагт монголын ард түмний амьдрал дээшлэхгүй.
2017-06-06
Зочин:
ok
2017-06-06
Зочин:
MAN amlaltaa bieluulmeer bna
2017-06-06
Zochin:
AH bolon MAH 2uulaa biyeliilmeer bna!!!! 25 jil hudlaa yarilaa!!! Odoo yneheer zalgaj bna ....
Зочин:
ene battsetseg odo yuga hiij yava yum boldo esgi hiih gazar nohoi hereggui e gej kk
2017-06-06
зочин:
ЭНЭ СПОРТЫН ХЭДЭН ДАГАЛДАН БАЯСАГЧ НАР ЭНД ЮУГАА ХИЙЖ ЯВАА ЮМ ГАЙХААД БАЙХЫН
2017-06-06
Зочин:
ENE KOMUNISTUUD YU L BOLOOD BNA DAA. USA-D NAIMAACHIN ERONXILOGCHIIN SONGUULD YLSAN BOLOXOOR MONGOLD SXN JUDOCHIN YLAXIIG UGUISGEX ARGAGUI.MONGOL YLNA.BATTULGA YLNA. BID TSEVER MONGOL CUSAARAA ULDENE.BIDEND XYTAD CUS XEREGGUI.
2017-06-06
Зочин:
Amlalta ajil bolgoj ugee uildel bolgooroi amjilt husie demjij baigaa shuu
2017-06-06
Usukh:
Tsag zavnii garz boloh bhdaa luivardaj l garahgui bol shansgui dee zailuul
2017-06-06
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-06
Зочин:
Mongoliin tusgaar togtnoliig OUV san Rio tinto gedeg gazruud meddeg yum bishuu
2017-06-06
kk:
huts
2017-06-06
зочин:
Хүнд сайхан харагдаж заримдаа олон хүнтэй газар таалагдсан шүүмжлэл хэлчихдэг тэгсэн мөртлөө юу ч хийдэггүй, хийх гээд ч мэдэдгүй чимээгүй яваад байдаг хүн байдаг даа. Тийм л хүн дээ. Олон хүнийг ажлаас нь халчихаад одоо эвлэрнэ, хагаралдахгүй шүү гэж хэлээд байгааг нь ойлгохгүй байна.
2017-06-06
Зочин:
bas khotyg saykhan bolgoson geed awchee ,
2017-06-06
Zochin:
Demjine uragshaa
2017-06-06
kk:
huts