Долоон улс Катараас харилцаагаа тасаллаа
2017-06-07

Катар улсыг террорист бүлэглэлүүдийг алсаас санхүүжүүлдэг, алан хядах ажиллагаа хийгээд оргон зайлсан этгээдүүдийг эх орондоо орогнуулсан гэх үндэслэлээр Саудын Араб тэргүүтэй зургаан орон тус улсаас дипломат харилцаагаа тасалсан юм.

 

 

Энэ долоо хоногийн эхээр Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Бахрейн, Египет улс тус улсаас харилцаагаа тасалсан бол өчигдөр Ливи болон Йемен улс Катараас мөн дипломат харилцаагаа тасалжээ.

 

Дээрх орнуудад суугаа Катарын Элчин сайдууд эх орондоо очсон байна.

 

Тэгвэл Катараас дипломат харилцаагаа тасалсан улсын тоо долоо боллоо. Учир нь өчигдөр орон нутгийн цагаар 18.00 цагийн орчимд Мальдив улс мөн Катараас дипломат харилцаагаа таслаж буйгаа зарлаж, Катарын бүх нислэгийг хориглосон шийдвэр гаргажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин