“Дайны машин” бүх насаараа хоригдож магадгүй
2017-06-07

 

Холимог тулааны UFC холбооны шилдэг тулаанчдийн нэг Жон Коппенхавер бүх насаараа шоронд хоригдох ял сонсож магадгүй байна.

 

"Дайны Машин" хочоороо танигдсан Мутай боксчны хувьд элдэв ааш авир гаргаж, гэмт үйлдэл хийдгээрээ мөн танигдсан нэгэн. Тэгвэл түүнд холбогдох нийт 29 хэргийг Америкийн Лас Вегас хотын шүүх хэлэлцэх гэж байна. Уг хэргүүдийг 2014 онд шүүн хэлэлцэх байсан ч дахин мөрдөн байцаалт хийх хэрэгтэй гэж үзээд шүүх хурлыг 2 удаа хойшлуулсан байна.

 

Өмнө нь хэд хэдэн удаа шийтгүүлж байсан экс тулаанчийг хулгай, зэсвсэгт хүчирхийлэл зэрэг хэргүүдэд буруутгаж байгаа юм. Хэрвээ шүүх хурлаар түүний гэмт буруутай нь нотлогдвол 36 жилийн хорих ялыг түүнд өгөх гэнэ.

 

Жон Коппенхавер UFC холбооны 77 кг-н жинд өрсөлддөг байсан бөгөөд замналдаа 19 тулаан хийснээс 14 хожиж байсан юм.  

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин