С.Батцэцэг, П.Орхон нар ”Топ 5”-д бичигдэв
2017-06-07

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос гаргадаг эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгджээ. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард болсон тэмцээнүүдийг харгалзсан уг чансаанд Монголын найман эмэгтэй тамирчин багтсан байна.

 

Тодруулбал, 53 кг-ын жинд ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 18, 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 11, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 14, 58 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа 20, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 18, 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон дөрөв, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг тав, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 13 дугаар байрт бичигджээ.

 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-д түрүүлсэн ОУХМ П.Орхон дөрөв, Шинэ Делигийн Азийн АШТ-д аваргалсан гавьяат тамирчин С.Батцэцэг тавдугаар байр руу орсноор манай улсын хоёр тамирчин нэг жинд “Топ-5” бичигдсэн анхны тохиолдол боллоо.

 

Эмэгтэйчүүдийн найман жингийн чансааг Японы зургаа, АНУ, Канадын нэг тамирчин тэргүүлж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин