116 дугаар сургуулийн сурагчдын гомдлыг шалгана
2017-06-07

Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн  ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Мөн хэвлэлийн бага хурал хийн сургуульдаа үүсээд байгаа асуудлын талаар ч нийтэд хандсан юм.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн Боловсролын газрын дарга болон сургуулийн захирал, багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

 

Тэрээр сурагчдын гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоох Ажлын хэсэг байгуулж, ажилд нь оруулан, дүгнэлтээ Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгалаа. Гомдол үндэстэй бол захирал, холбогдох багш нарт хариуцлага тооцно гээд Ажлын хэсэг аль нэг талыг барьж ажиллахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

 

Энэ шалгалт хэн нэг хүн, багшийг захиалгаар, зохион байгуулалттайгаар ажилгүй болгож хэлмэгдүүлэх гэж байгаа хэрэг бус гэдгийг ч сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Ж.Мөнхбат тодотголоо. Цаашид боловсролын салбарт иймэрхүү алдаа дутагдал гарах ёсгүй, асуудал байвал дотооддоо ярьж, харилцан ойлголцож, ажлаа хэвийн явуулж байх хэрэгтэй гэдгийг сургуулийн захирал, багш нарт зөвлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-07
Зочин:
Наад хүрээлэнгүүд чинь амь тавилаа шүү. Шинжлэх ухааныг шиншлэх арга болгосон шинэ үеийн захирал нэртэй дамжуулагч нараа нэг шалгаад үзээч...
2017-06-07