“Үнэн ба зөв” намыг бүртгэв
2017-06-07

УДШ  хуралдаж, А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэлээ. Өнгөрсөн оны сүүлчээр тус намыг бүртгэх асуудлыг хэлэлцээд, хуулийн зарим шаардлага хангаагүй учир УДШ бүртгэхээс татгалзаж байсан юм.

 

Харин энэ удаа намын мөрийн хөтөлбөр болон дүрэм,нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл  нь Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Улсын Дээд шүүх үзсэн байна. 



Улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь нам нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо. Шинээр бүртгүүлсэн намд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгасан байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
dsn:
namiin nereer deeshilj tsundiideg mod delhiig terguulj bn.
2017-06-07
Зочин:
хэнд хэрэгтэй юмбэ ? ёстой нам шиг хэрэггүй юм өнөөдрийн Монголд алга даа
2017-06-07