Монголын Чопперчин ахан дүүс мэдээлэл хийнэ
2017-06-08

 

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

 

09.00 цагт: Төв Азийн орнуудын шим тэжээлийн өнөөгийн байдал" чуулга уулзалтын хоёр дахь өдрийн салбар хуралдаан болно. Салбар хуралдаан “Хүнс баяжуулалтын олон улсын туршлагаас” сэдвийн хүрээнд үргэлжилнэ.

 

Контенинтал зочид буудалд

 

09.00 цагт "Томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн вакцинжуулалтын бодлого" сэдэвт семинар болно. Семинарт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвийн төлөөлөл гэх мэт гадаад дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

БГД-ийн ЗДТГ-ын 2 давхарт

 

11.00 цагт Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцах уулзалт хэлэлцүүлэг болно. Бүх хороодын эрүүл мэндийн төвийн эмч нар оролцож, тулгамдаж буй асуудал цаашид авах арга хэмжээний тухай ярилцана. Мөн Өрхийн эрүүл мэндийн төв болон иргэдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах тухай санал бодлоо солилцоно.

 

Монгол Ньюс төвийн хэвлэлийн хурлын танхимд

 

11.30 цагт: Ясжилтын дутуу хөгжил, ургийн гажигтай төрсөн Ш.Буянжаргал охины тухай мэдээлэл хийнэ.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.30 цагт "Талын салхи 2017" ОУ-ын мото наадам зохион байгуулах талаар Монголын Чопперчин ахан дүүс НҮТББ- аас мэдээлэл хийнэ.

 

11.40 цагт “Мишээл” барилгын их дэлгүүрт барилгын салбарын мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэх, барилгын ажилчдад болон гүйцэтгэгчдэд ажил олоход нь туслах, үндэсний үйлдвэрлэгчдийн барилгын материал бүтээгдэхүүнийг нэг дороос хүргэх, тээвэр ложистик, хөдөлмөр зууч, сургалт, оператор, зөвлөх болон санхүүгийн үйлчилгээ зэргийг нэг дор төвлөрүүлсэн “Барилгачин” нэг цэгийн үйлчилгээний нээлт болно.

 

Shangri-La Mall дахь “Urgoo Cinema-3” танхимд

 

14.30 цагт АНУ-ын домогт сансрын нисгэгч Buzz Aldrin-тай хийх уулзалт, ярилцлага болох гэж байна.

Shuud.mn
Сонин хачин