3 их наядын алдагдал үүсээд байхад яагаад хариуцлага ярьдаггүй юм бэ?
2017-06-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүллээ ч орон сууцны үнэ буугаагүй, гурилын үнэ, махны үнэ буугаагүй. Тэгэхэд Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өчигдөр “Шалгуулах шаардлагагүй” гэж өмгөөлсөн, хамгаалсан зүйл ярьж байх юм.  Төв банкинд 3 их наядын алдагдал үүсчээд байхад яагаад хариуцлага ярьдаггүй юм. Үүнээс болж, өнөөдөр эдийн засаг хүндрээд байгаа. Ард түмэн хариуцлага тооцох ёстой гэж шахаж, шаардаж байгаа.

 

Ажлын хэсгийн дүгнэлтийг хэвлэл мэдээлэлд өгсөн гэж намайг хардаж байна. Надад ирээгүй, дүгнэлт. Ирсэн бол би хэвлэлд өгөх байсан. УИХ-аас тогтоол гаргах ёстой, шалгуулаад хариуцлага тооцох ёстой.

 

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан:

 

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжсэн ч 1.8 хувиар төгрөгийн ханш суларсан. Үндсэн зорилгодоо хүрээгүй, их хэмжээний мөнгө шамшигдуулсан, аж ахуйн нэгжүүдэд ялгаварлаж зээл олгосон, хадгаламжид мөнгө хийж, мөнгө хүүлэх ажиллагаа явуулсан, санхүүгийн үйлчилгээ авсан, хувь хүний дансанд шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн. 

 

Үндэсний аудитын газар шалгалт хийгээд, үнийг тогтворжуулсан байна уу гэдгийг шинжилгээ хийж үзсэн. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр үр дүнд хүрээгүй, инфляцийг өсгөсөн, төгрөгийг сулруулсан гэсэн байгаа.

 

Валютын их хэмжээний интервенц хийсэн. Төв банк 2012 онд 4 тэрбумын валютын нөөцтэй байсан бол 2016 онд 1 тэрбум болж, бууруулсан. Хүүгийн алдагдал хүлээсэн, энэ нь 526 тэрбум. Форвард хэлцэл хийхэд 1.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-МАН-ынхан нэг сэдвээр гурван сонгуульд  орлоо. Хэзээ УИХ-аас тогтоол гаргаж байж хуулийн байгууллага шалгадаг болсон юм бэ? Одоо хуулийнхан УИХ-ын тогтоолоор хөдөлнө гэнэ. Яагаад 60 тэрбумын асуудлыг шалгадаггүй юм. Улстөржлөө гэж үг чулуудаад дуусна.

 

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан:

 

-УИХ Монголбанкны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нарыг томилдог. Монголбанк УИХ-ын суббъект. Нэр зааж болохгүй гээд байх юм. Яагаад нэр зааж томилсон мөртлөө хяналт, хариуцлага тооцохоор нэр зааж болдоггүй юм. Энэ бол зөвхөн Монголбанкинд үүссэн асуудал биш. Хууль зөрчиж, хохироочоод зугаалж, цэнгэж явдаг. Тэрийг нь хэсэг бүлэг этгээд нам нэрээр хамгаалдаг. Үүнийг зогсоох ёстой. Хохирлыг ард түмэн татвараараа төлдөг. Зөвхөн хуулийн хүрээнд л үүрэг өгөх ёстой. Хориглосон үйл ажиллагаа явуулж болохгүй. Энэ бол Монголын төрийг хариуцлагажуулж байгаа зүйл. Энэ их хэмжээний алдагдал бол Монголбанкны бодлогын алдаанаас үүссэн. Бодит байдал ийм ноцтой байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Ажлын хэсгийн дүгнэлт нэр зааж ялын тогтоол шиг орж ирсэн, ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагаанд халдсан. Хэн нэгнийг яллахыг зорьсон, улс төрийн агуулга байсан уу гэвэл байсан.

 

“Үнэ тогтворжуулах” хөтөлбөр Мөнгөний бодлогын арга хэмжээ байсан. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад мөнгөний хомсдол 16.4 хувиар үүссэн. Ийм хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол эдийн засаг агшаад ажилгүйдэл 20 хувь хүрч, 108 мянган ажлын байраа алдах байсан. 3 их наядыг хуримтлагдсан алдагдал гэж дүгнээд байгаа. Агшсан эдийн засгийг тогтоон барихын тулд хийсэн зардал гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа.

 

Би Монголбанкнаас хариулт авахыг хүсэж байна. Энэ 3 их наяд хуримтлагдсан алдагдал гэж үзэх юм уу, хохирол гэж үзэх юм уу, зардал гэж үзэх юм уу. Хуримтлагдсан алдагдал ямар үед буурдаг юм бэ. Инфляци өсөөгүй, буурсан.

 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

 

-Монголбанк жил болгоны санхүүгийн тайландаа олон улсын аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулдаг. 3 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байна гэж гарсан. Банкны тайлан бүртгэлээр гарсан алдагдал. Дотроо олон хэсгээс бүрдэж байгаа. Хүүний зардал мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд үнэт цаас гаргахад 355 тэрбум, 666 тэрбум нь своп форвард хэлцэл ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал. Төгрөгийн ханш суларвал алдагдал өснө, чангарвал буурна.

 

Зах зээлийн хүүнээс доогуур алдагдал 451 тэрбумы гарсан. Энэ нь олон хөтөлбөрийн хүүний зөрүү. Зах зээлийн хүүнээс доогуур буюу дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдож, 0.89 хувийн хүүтэй зээл гаргасан. Хүүний болон ханшны зөрүүний алдагдал төв банкинд бүртгэгдэж явдаг.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Өнгөрсөн дөрвөн жил АН-д төрийн эрх өгөхөд ажилгүй, орлогогүй боллоо гээд ирэх дөрвөн жилд МАН-д итгэл үүрэг өгсөн. Ийм болохоор Монголбанкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үнэн зөв талаас нь ард түмэнд мэдээлэх үүрэгтэй шүү. 

 

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан:

 

-Өнгөрсөн хугацаанд бодлогын алдаа их хийсэн. 2017 оны улсын төсөв, мөнгөний бодлого батлах үеэр Монголбанкны алдаатай бодлого захаасаа хөвөрч эхэлсэн юм. 10 чиглэлээр шалгах үүрэг өгсөн. Бодит байдлыг бид байгаагаар нь гаргасан. Олон улсын байгууллагын аудитын дүгнэлт манай шалгалтын дараа гарсан. Дүгнэлт нь манайтай адилхан гарсан. Улстөржүүллээ гэж хариуцлагаас бултдаг зүйл цаашдаа хэзээ ч байж болохгүй. Зөвхөн тогтоол батлаад зогсохгүй, цаашдаа үр дүнд хүрэх ёстой. Баримт, нотолгоо нь бүгд байгаа. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зории:
4 жил өмнөхөө мууллаа.. тэр үед өчнөөн зам тавьж олон хүн байранд орсон биздээ.. МАН сүүлийн 4 жил юу ч хийж чадаагүй.. Хэнтийд нэг Амбаар барьчихаад 400 сая жуулчин татна ч гэх шиг яг МАНгарууд.. Дарханы замаа хардаа Хятадууд орж ирэхгүй бол боломжгүй гээд сууж байнаа.. Ийм арчаагүй худалч хулгайч жидүү хүн амины хэрэг хүчин зэрэг бузруудыг дахин сонгож болохгүй Монголчуудаа. 30 жил ардчилсан хүчнээ зүхлээ дахин МАНд итгэхгүй
2020-05-15
МАНгаруудаа БАНДААШАА угаа эхлээд.
2018-06-09
irgen:
yarihaas oor zuil yuch hiisengui ene nam, hurdan daraagiin songuuliar avch hayah heregtei bolloo,,,,todorhoi bolson mongonii heregyydiig eroosoo shiidehgui odoo byr chimeeguihen baigaad baidag bolloo !!!!
2018-04-22
irgen:
yarihaas oor zuil yuch hiisengui ene nam, hurdan daraagiin songuuliar avch hayah heregtei bolloo,,,,todorhoi bolson mongonii heregyydiig eroosoo shiidehgui odoo byr chimeeguihen baigaad baidag bolloo !!!!
2018-04-22
Зочин:
yu l yariad bna daa ene sarangerel chin. bi hiigeegui gehdee hiih bsan ch genuu.. buur neg sonin sonin yum yarijee
2017-06-09
Зочин:
ene neg setguulch avgai ediin zasag yu meddeg gej suudag yum bol.. baahan sonirhogchdoor duursen tor yumaa
2017-06-09
Зочин:
Ер нь МАН гараад л юмны үнэ савлаад эхэлсэн шүү. Бензиний үнийг бариагүй л байна шд
2017-06-09
Зочин:
Энэ сарангэрэл юу яриад байгаан. Үнэ тогтворжуулах гэснээс буулгах гэсэн юмуу.. харин ч нээх өсөөд байхгүй гайгүй л яваад бгааз дээ
2017-06-09
Зочин:
Ene buur durdee orood olon yum dondosoj bnaa... han uulaas yaajiij garsniig bugd l medej baigaa shd
2017-06-09
зочин:
Хулгайч нарыг битгий өөгшүүл Лу Болд Эрдэнэбат нар цуг л гутарчихаад өмгөөлж хамгаалаад байгаа юм байлгүй сайн шалгаад үүрэг хариуцлага тооцох хэрэгтэй тэгээд тэр ерөнхийлэгч болох гэж байгаа хүн нь шал худлаа хүний үзэл бодолыг мушгин гуйвуулаад урлаг соёл спортынхонг далдаг ч гэх мэдрэл муутай юмуу хаашаа юм энэ хүн бүх ард түмний ерөнхийлэгч болох гэж өрсөлдөж байгаа эсвэл хорооны дарга болох гэж байгаа юм уу шал тэнэг юмаа
2017-06-09
д оюун:
задарсан хулгайч луйварчидад хариуцлага тооцож чадахгүй бол төр байх хэрэг байна уу
2017-06-08
zochin:
Ednuus bugdeeree niileed idestgaachihsan um uu?
2017-06-08
buudaacheeee:
BUGDII NI ALAAD IGUUCH DEE HULGAICHUUDIIG ENE ENHBAYR GARCH IREED USHUUGUU AVHIIN BOL MONGOL HOJINO ENHBAYR CH SANAA AMARNAA YAG ODOO BOL MONGOLIIN DAISAN ENHBAYRIIN DAISAN BOLJ DAVHTSAAD BAINAAA
2017-06-08
dsn:
erdenebat, sanjmytsv 2 ug n medej bgaa bolovsrol undur humuus ,harin meden budliad bgaa n namiin bodlogiin shahaand orson gej bodoj bn.
2017-06-08
Зочин:
Энэ бөөрөнхий хэлтэй авгай мэдэхгүй зүйлдээ хошуу дүрэх хэрэггүй л юм даа
2017-06-08
Зочин:
Ардчилсан нам бол нам биш болсон. Зөвхөн луйварчдыг хамгаалдаг бүтэц болж хувирсан. Ардчилсан намын идсэн, уусан, хулгайлсан, дээрэмдсэн, хариуцлага алдсан хүмүүст хууль үйлчлэхгүй, жирийн бид нарт болохоор алхам тутамд үйлчилнэ. Луйварчдаа өмгөөлж хамгаалсаар байгаад Монгол орныг миньустгаж дууслаа. Ардчилсан намын лидерүүдэд сэтгэл өвдөх хүн алга уу
2017-06-08
зочин:
Сарангэрэл гишүүнээ танай намынх АН аль аль нь цугтаа хариуцлага хүлээх болчихоод байгаа болохоор наадуул хэн хэндээ хариуцлага тооцож чадахгүй худлаа хашгичиж байгаа л бүх зүйл дуусаж эцэст нь Улс Ард иргэд хохироод наадуул чинь завшаад л өнгөрдөг шүү дээ Нийлээд үгүй хийчэхсэн юм чинь хэндээ хариуцлага тооцох вэ дээ
2017-06-08