БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг санал болголоо
2017-06-08

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

 

Нэр дэвшигч Г.Чулуунбаатар нь :

 

-  1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн

-  2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал

-  2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал

-  2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн есдөх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал

-  2000-2008 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх

-  1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал

-  2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

-  ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн (одоог хүртэл)

-  Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн

-  2004-2008 онд УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийн захирал

 

Нэр дэвшигч Г.Чулуунбаатар нь 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Bas l bi dahiad:
Sc.D gedeg tsoliig mongolchuud bid nar zohiomloor bii bolgoogui. Europ tiviin buh ih surguuliud olgoj bgaa. Chi ted nariig ochood huuramch tsol bna geed shuumjleldee. Chi ch dee neg muu halit gadaad yavj uzsen bolovsrolgui hodoonii baagii l baigaadaa. amerik harlaj bj bgaad ireed odoo neeg ih uhaanatai yum uzsen amitan shuumjleed suuj bgaa bhdaa.
2017-06-09
Dahiad bi irgen bna:
Ph.D Sc iigaa baigaliin uhaanaar hamgaalsan bol avdag ch geh shig. Buh salbart avch bolno malaa. Naad tsolniihoo tuhai unshij medchiheed shuumjleldee. Erguu hog ve. Ph.D Sc gej bhgui malaa. Ph.D gedeg tsoliig buh salbart ogdog tsol. Za yu malaa.
2017-06-09
Irgen.:
Ph.D Bolon Sc.D gej l BAIDAG. YU CH MEDEHGUI BAIJ MEDDEG HUN SHIG YUM BICHIH YUMAA. ENE NEG NOHOR. SHUUMJLEH DURTAI BOL MEDLEGEE DEESHLUULEED NAAD 2 tsolniihoo yalgag medchiheed shuumjil. Ph.D Sc gej haa ch bhgui malaa, za yu. Ph.D g amerik terguutei orond golduu ogdog. Sc.D tsoliig europ d golduu ogdog. Gehdee eruul mend, computer zereg salbart usa d ch bas ogdog. Tuunees bish cham shig Ph.D Sc gej tsol haach bhgui malaa. Onigootoi hog ve. Yu ch medehgui baij bas shuumjleh durtai.miim yumnuudaas bolood uls hogjihgui banshdee.
2017-06-09
Зочин:
Намын дээдийн өвгөн багш,Ардын нам боловсон хүчний хувьд хөгширч болж дээ
2017-06-08
Шинжлэх ухааны доктор?:
АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд Ph.D гэж л байдаг. Байгалийн ухааны чиглэлээр Ph.D хамгаалсан бол Ph.D Sc. гэж бичдэг. Ер нь Science гэдэг нь байгалийн ухаан гэж л ойлгодог. Манайхан Sc.D гэж зохиомол эрдмийн зэрэг бий болгоод өөрөө өөрсдөдөө өгөөд байдаг. Энэ хэнд хэрэгтэй юм болоо?
2017-06-08