“Y-8” онгоцонд зорчиж явсан 29 хүний цогцос олджээ
2017-06-09

Мьянмарын өмнөд хэсгийн Миейк хотоос Янгон хот хүрэхээр явж байсан цэргийн “Y-8” онгоц сураггүй болсон билээ. Уг онгоц хөөрөөд 30 минутын дараа буюу Давэй хот хүрэхээс 20 км-ийн цаана байхдаа төв станцаасаа холбоо тасарсан юм.

 

 

Онгоцонд нисэх багийн 14 гишүүн болон 106 зорчигч зорчиж явжээ. Зорчигчдын ихэнх нь Мьянмарын армийн цэргүүд болон гэр бүлийнхэн нь байсан юм. Мөн зорчигчдын дунд бага насны 12 хүүхэд байжээ.

 

Аврагчид онгоцны сэгийг Андаман тэнгисээс олсон байна. тэгвэл аврагчид  эрэн хайгуул хийж байхдаа уг тэнгисээс 29 хүний цогцос олсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уснаас 20 эмэгтэй, найман хүүхэд болон нэг эрэгтэйн цогцсыг олж, таних ажиллагааг эхлүүлсэн байна. Одоогоор бусад зорчигч амьд эсвэл үхсэн эсэх нь тодорхойүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин