Хүрхрээ үндэсний лигийн шилдэг хаалгачдын үзүүлэлт
2017-06-09

 

МХБХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн Хүрхрээ дээд лиг сонирхолтой үргэлжилсээр байгаа.

 

Тэгвэл тэмцээний зохион байгуулагчид эхний 6 тойргын дараах байдлаар лигийн бүх багуудын хаалгачдын үзүүлэлтийг гаргажээ.  Жагсаалтад нийт 12 хаалгач багтснаас FC Улаанбаатар багийн хаалгач Остин Рожерс лигийг хол илүү тэргүүлжээ. АНУ-аас ирж, дээд лигт өрсөлдөж байгаа тэрбээр өөрийн хаалга руу ч чиглэсэн нийт 42 цохилтыг хаасан байна. Харин жагсаалтын эхний 3 байранд Дэрэн клубын Милош Рнич, Улаанбаатар Сити багийн Мауро Боэркио нар багтсан байна.

 

1.Остин Рожерс (Эф Си Улаанбаатар) – 42 хаалт


2.Милош Рнич (Дэрэн) – 29 хаалт


3.Мауро Боэркио (Улаанбаатар Сити) – 23 хаалт


4.Б.Сэр-Од (Хангарьд) – 23 хаалт


5.Э.Отгонпүрэв (Хоромхон) – 19 хаалт

 

6.Б.Мөнхболд (Сэлэнгэпресс) – 18 хаалт


7.М.Чанцал (Унаганууд) – 16 хаалт


8.Ц.Ганбаяр (Гоёо Эф Си) – 16 хаалт


9.Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220) – 14 хаалт


10.Б.Ариунболд (Эрчим) – 12 хаалт


11.Такуми Томизава (Гоёо Эф Си) – 11 хаалт


12.А.Сайханчулуун (Хангарьд) – 8 хаалт

Shuud.mn
Сонин хачин