Залуучуудын шигшээ баг Азийн АШТ-л оролцох эрхийн төлөө өрсөлдөнө
2017-06-09

 

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 23 хүртэх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 2018 онд БНХАУ-д болно. Харин уг тэмцээнд өрсөлдөх шилдэг 16 багийг урьдчилсан шатны тоглолтуудаас тодруулах учиртай.

 

Манай улсын залуучуудын шигшээ багийн хувьд урьдчилсан шатны “H” хэсэгт багтаад байгаа. Энэ хэсгийн тоглолтууд Тайланд улсад болох бөгөөд залуус маань зохион байгууагч орны багаас гадна, Индонез, Малайзын багуудтай өрсөлдөнө.

 

Тоглолтууд ирэх 7-р сарын 19-с 23ны өдрүүдэд болно. Монголын залуучуудын шигшээ баг эхлээд талбайн эзэн Тайландын багтай 07.19нд, дараагийн Индонезтэй  07.21нл тоглох бол сүүлийн тоглолтоо 07.23нд Малайзын багтай хийх юм. Эдгээр тоглолтууд бүгдээрээ Бангкок хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох гэнэ.

 

Тэгвэл Азийн аваргын урьдчилсан шатанд оролцох залуучуудын шигшээ баг МҮОХ-нд байрлаж, бэлтгэл сургуулилтаа базаасаар байна. Ханс Майклаар удирдуулсан тус багт нийт 30 тоглогч дуудагдаад байгаа бөгөөд  ихэнх нь Хүрхрээ Үндэсний лиг болон 1-р лигийн шилдэг багуудаас сонгогджээ. Эдгээр тамирчдийн дундаас Бангкокийн зорих үндсэн бүрэлдхүүний 23 тоглогчийг шалгаруулах юм.

 

Азийн аваргын урьдчилсан шатанд нийт 40 баг, 10 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг тус бүрийн аварга болсон багууд 2018 оны Азийн аваргын эрхээ шууд авна. Харин дэд байраар шалгарсан 10 багаас хамгийн өндөр үзүүлэлттэй 5 нь мөн Хятадыг зорих эрхээ авах юм.

  

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин