Хонхны баяраас татгалзаж, амаржих газарт төхөөрөмж хандивлав
2017-06-09

Гэрэл зургийг mpa.mn

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид хонхны баярын зардлаа танан, “Өргөө” амаржих газарт тоног, төхөрөөмж гардууллаа.

 

Төгсөгчид тус эмнэлэгт шаардлагатай байсан 4 сая төгрөгийн каваляцийн аппарат болон 3.5 сая төгрөгийн үнийн дүнтэй эхо аппаратыг хандивлав. Тус сургуулийн төгсөх дамжааны оюутнууд хонхны баярын цайллага хийлгүйгээр цугларсан мөнгөөр дээрхи тоног төхөөрөмжийг худалдан авчээ. Нийтдээ 8 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж байгаа юм байна.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг "Эрх зүйч", "Олон улсын эрх зүйч" мэргэжлээр төгсөж байгаа нийт 120 орчим оюутан анх 2014 онд хонхны баярын үйл ажиллагаанд зарцуулагддаг үргүй зардлыг хэмнэн мөнгө хуримтуулж, Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн өртөгтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэгддэг "зүрхний дефибириллятор" аппарат бэлэглэж байсан.

 

Үүнээс хойш энэхүү хандивын арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

 

Г.Тэгшсүрэн 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баяр хүргэe. Одоо залуусын сэтгэлгээ бас л эeрэгээр өөрчилөгдсөн шүү.
2017-06-15
Anu:
Mongoliin maani ireedui saihan haragdaj baina. Iim zaluuchuud ulam olon boltugai.
2017-06-10
ЭНХБААТАР:
ИЙМ ЗАЛУУС ОЛОН БОЛОХООР Л МОНГОЛ МААНЬ УДАХГҮЙ ХӨГЖИХ ЗАМДАА ОРНО ДОО.БҮГДЭД НЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.
2017-06-09
Solongo:
Hunii saihan setgeleer ugsun apparatnii ner zuw bicheech.
2017-06-09