Саудын Арабын Хөлбөмбөгийн холбоо уучлал гуйжээ
2017-06-09

 

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо хийсэн Австрали – Саудын Арабын багуудын тоглолтын өмнө Лондоны халдлагад өртөж амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн. Уг халдлагад Австали улсын 2 иргэд өртөж амиа алдсан юм. Гэхдээ санаатай эсвэл санамсаргүйн аль нэгэнээр Саудын Арабын баг энэ гашуудалд оролцоогүй юм.

 

Энэ нь үзэгчдийг төдийгүй, олон тамирчдийг ч бухимдахад хүргэсэн юм. Австралийн зарим улс төрийн зүтгэлтнүүд ч энэ үйлдлийг буруутгаж, “шившигт үйлдэл” гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

 

Эдгээрийн нэг нь Австрийн Парламентийн гишүүн Энтони Албанес байлаа. Тэрбээр “Энэ бол Саудын Арабын соёл, зан заншилтай холбоотой асуудал огт биш” гэдгийг онцлосон байна.

 

 Харин багийнхаа энэ зохисгүй үйлдлийн өмнөөс Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо уучлалт гуйсан байна. Мэдэгдлийг хэдхэн цагийн өмнө гаргасан бөгөөд “Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо нь терроризм, экстрэмизм, хэт даврагчдыг буруутгаад, Их Британийн нэгдсэн вант улсын засгийн газар, нийт ард иргэдээс уучлалт гуйсан байна.”

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин