Дэлхийн хамгийн экстрем таван спорт
2017-06-09

1. Галт уулнаас чаргадах буюу волкана боординг

 

Идэвхитэй галт уулнаас хүмүүс аль болох зугтаахыг боддог бол адал явдал хайж тэнд очдог хэсэг бүлэг хүмүүс бий болоод байгаа юм байна. Энэ нь экстрем спортын нэгэн шинэ төрөл болох “волкано боординг”. Ойролцоогоор 80 км цагийн хурдтайгаар идэвхитэй галт уулын орчимд чаргадаж зугаацна гэдэг хэт их адал явдал хүссэн хүний л хийх ажил биз ээ.

 

 

2. Галт тэрэг хөлөглөх буюу “трэйн сюрфинг”

 

Хурдтай яваа галт тэрэгний гадна талд зүүгдээд явах танд ямар сонсогдож байна. Тэгвэл ихэнхи улсад хориглогдсон спортын энэ төрлийг Европчууд их сонирхдог юм байна. Гэхдээ мэдээж хэрэг амь насаараа төлбөрөө төлсөн тохиолдлууд ч цөөнгүй. Дараах бичлэгэн дээрх залуу нь өөрийнхөө айдсын хязгаарыг давж, Германы хамгийн хурдан галт тэргийг хөлөглөн явж үзсэн байна. Түүний хөлөглөсөн галт тэрэг цагт 330 км цаг хүртэл хурдлах чадалтай байжээ. Энэ бичлэгээс хойш нэг жилийн дараа Герман эр цусны хорт хавдраар нас эцэслэсэн юм. Ямартай ч өөд болохоосоо өмнө өөрийнхөө айдсыг ялан дийлж, мөрөөдлөө биелүүлсэн учраас түүнийг “трэйнрайдэр” буюу галт тэрэг хөлөглөгч гэдэг нэрээр нь одоо ч дурсан ярьсаар байна

 

 

3. Банжий Жамп

 

Өндөр хаднаас, эсвэл гүүрнээс чөлөөт уналт хийнэ гэдэг адреналин ялгаруулах хамгийн гайхалтай зүйлсийн нэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Таны амь насыг бэхэлгээ бүхий олс л хариуцна гэж бодохоор эрсдэлгүй гэж бодсон ч нэг л эвгүй. Айхгүй ч гэсэн аягүй гэдэг үг л тохирох байх.

 

 

4. Лимбо Скэйтинг буюу үхлийн скэйт

 

Энэтхэгт алдартай лимбо скэйтинг нь тамирчнаас дээд зэргийн уян хатан байдлыг шаардана. Хоорондоо 20 см-ийн зайтай зогсох машины доод талаар ердөө 35 см-ийн өндөртэй туннелээр хэн хол явах вэ гэдгээ үздэг дүрэмтэй бөгөөд дэлхийн рекорд нь 40 орчим метр газар туулсан байдаг байна. Энэ нь хорь гаруй машин доогуур дамжиж явсан гэсэн үг юм.

 

 

5. Волкано дайвинг буюу галт уулын тогоон дахь чөлөөт уналт

 

Идэвхитэй галт уулын тогоо руу Оросын чөлөөт уналтын хорхойтон чөлөөт уналт гүйцэтгэснээр чөлөөт уналтын төрлийг илүү эрсдэлтэй болгосон гэж хэлж болно.

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин