Мэсси дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгчин
2017-06-09

 

Өдгөө 29 настай Лионел Мессиг өнөө цаг үеийн хөлбөмбөгийн ертөнцийг тодорхойлж яваа хоёрын нэг гэдэгтэй маргах хүн байхгүй. 2018 оны зун гэрээ нь дуусах байсан Мэссиг багаа сольж болзошгүй талаар сүүлийн үед их сонсогдох болсон. Тэгвэл саяхан Испаний нэгэн радиогоор түүнийг багтайгаа гурван жилийн гэрээг дахин сунгах тохиролцоонд хүрсэн талаар мэдэгдэв. Өмнө нь түүний гэрээг худалдан авч өөрийн болгох үнэ 250 сая байсан бол шинэ гэрээ ёсоор энэ ханш 348 сая болж өссөн байна.

 

Гэхдээ эх сурвалжуудын бичиж байгаагаар энэ гэрээ зургаан сарын гучнаас хойш үзэглэгдэх боломжтой гэнэ. Энэхүү тохиролцоонд хүрэхэд Барселонагийн удирдлагууд Мэссигийн аавтай ойлголцоход хүрсэн гэнэ.  Ингэснээр тэрээр багийн түүхэндэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчин хэвээр үлдээд зогсохгүй, Эрнэсто Валвэрдэгийн эрин үед багийн гол тоглогч байх нь ойлгомжтой болж байх шиг байна.

 

Мэсси өнгөрөгч улиралд Барсагийн өмсгөлтэй 52 тоглолтонд оролцож, 54 гоолоор эсрэг багийн хаалгыг мялаасан юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
ЭНХБААТАР.:
АГУУ АГУУ АГУУ.НОМЕР 1,
2017-06-09