Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохыг ЦЕГ-ын даргад үүрэг болголоо
2017-06-09

 

Өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган боллоо. Чуулганыг ХЗДХЯ, ЦЕГ, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү чуулганд үг хэлж зарим зүйлийг үүрэг болгосон нь анхаарал татаж байна

 

 

НҮБ-ын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Монгол улсыг 2010 оны тайландаа хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрөгч улс гэж байсан бол 3жилийн дараа буюу 2014 оноос хэрэглэгч улс орон болсон хэмээн дүгнэгдээд байгаа аюулын харанга дэлдэж байна.

 

Хар тамхи, мансууруулах бодисыг өөрийн байрандаа борлуулсан, түүгээр үйлчилсэн баар, ресторан, ер нь ямарч байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, энэ чиглэлээр холбогдох шийдвэрийн зохицуулалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдүүлэхийг ЦЕГын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.

 

Харин Сэтгүүлзүйн соён гэгээрүүлэх нийгмийн үүргээ биелүүлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгуулагынхан хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг ухуулан таниулахад редакцын бодлогоо чиглүүлж, давтамжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ.

 

 

Эцэг эхчүүдэд сайн муугийн тухай зааж сургадаг уламжлалт гэрийн хүмүүжлийнхээ эхэнд хар тамхи, мансууруулах бодисын талаар оруулан, хор хөнөөлийг нь үр хүүхэддээ ойлгуулж байх хэрэгтэй. Бид заримдаа, биеийг нь төрүүлснээс бус, ухааныг нь төрүүлсэн биш гэж үр хүүхдийнхээ буруу хүмүүжилд өөрийгөө зөвтгөх нь бий. Гэвч өнөөдөр бид үр хүүхдийнхээ оюун ухаан, хүн болох төлөвшилд, аюулгүй амьдрахад байнга санаа тавихаас өөр аргагүй даяаршлийн нийгэмд амьдарч байна.  Хүн бүр эцэг, эх байх үүргээ сайн биелүүлэхийг та бүхэндээ уриалж байна гэсэн юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
BADARCH LALAR BUTSAAD TSAGDAAD ORSON BAINA. SHUUHEER OROOD BAISAN
2017-06-10
erdene bat diillee yu:
YASAN CH GENEN YUM DEEE MANAI END NEG DELGUUR BAIDAG YUM BAINGA L ZURAGTAAR GARNA SHUNU ARHI ZARNA ODOO CH ZARJ BN HEN CJ DIILEHGUI NEG MUU ARHINII DELGUURT IIM IH CHADAL BAIHAD HAR TAMHINIIJAND HUCH TENHEE YAMAR BAIH VEE
2017-06-10