“Приус”-ын татварыг буцаан олгоно
2017-06-09

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 09-нд боллоо.

 

Хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо.  Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс эхлэн дагаж мөрдөх юм. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн их эрэлттэй байдаг “Приус” зэрэг цахилгаан болон хос тэжээлт автомашинууд багтаж байгаа юм.

 

Засгийн газрын уг тогтоолтой холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад оруулж ирсэн дээрх төрлийн автомашинуудад ногдуулсан Онцгой албан татварыг буцаан олгохоор болов. Энэ хугацаанд 375 ширхэг хос болон цахилгаан тэжээлт, мөн хийгээр ажилладаг автомашинуудыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн бөгөөд 691 сая төгрөгийн онцгой албан татвар төлсөн байна.

 

Уг тогтоолын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харитлцах хэлтсээс мэдээлэв.   

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ZA ENE MAN-YN UKHERNUUD CHINI 3 SAYA IRGEDEE GALZUUGIN EMNELGIIN UWCHTUNGUUD GEED BODCHIKHSON YUM BAYNA , ENE NAM DOTOR ERUUL SARUUL KHUN BAYNA UU? TER MELGERIINKHEE TULUU MONGOLCHUUDYG IKH DOROMJILJI BAYNA DAA
2017-06-10
Иргэн:
Бид нараар мөнч их тоглох юмдаа 7-рсарын 1нд татвар нь нэмэгдсэнээрээ явах юм байна ийм хөгийн байж болохгүй сонгууьд санал авах аргуу хүмүүс хуурагдахгүй байх
2017-06-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-10
doorh 2 mal:
YU HUTSAAD BGAAM DEE KKKK UGAASAA ENE NAM DAGAJ DALDAISAN HULGAICHUUD CHINI BUGS DOLOOSOOR BAIGAAD TARHI NI UMHIIRTSIIN BISHUU DE KKK ERDUU L HIIJ CHADAJ BAIGAA AJIL NI ENE L YUM BN SHUU DEE
2017-06-10
Zochin:
Huuhedeer togloj bgaa yum shig ard tumenee denduu doromjilood bgaa yum bishuu?...Songuuli duusanguut butsaad nemne gene uuu .araich dee.!
2017-06-10
мангар:
Ард түмэнээрээ мөн ч их тоглох юм даа хөөрхий сонгуулийн шоу гэж...
2017-06-09