УИХ-ын хаврын чуулган түр завсарлана
2017-06-09

УИХ-ын өнөөдрийн чуулган уртасгасан цагаар хуралдаж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулиар  тухайн аймаг,суманд бүртгэлтэй мал сүргийг бусдын нутагт гаргах бол эрүүл мэндийн шинжилгээний бичигтэй байхаар заасныг С.Чинзориг нарын гишүүн шүүмжилж байв. 

 

Хууль санаачлагач гишүүд байнгын хороог хуралдуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх санал гаргав. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан өнөөдөр хуралдаад,  зургадугаар сарын 28-ныг хүртэл хаврын чуулган түр завсарлаж байгаа.

 

Гэвч хурал даргалагч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдийн гаргасан горимын саналыг хүлээж авсангүй, хуваарийн дагуу байнгын хороодыг хуралдуулахыг сануулан, өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ерөнхийлөгчийн сонгуульУИХ-ын гишүүдтэй гишүүдгүй болдогоороо болоод л өнгөрнө. Энэ 76 хүн үндсэн ажлаа хийх ёстой биш үү? Яаж энэ төрийн сэнтийд эх орноо, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүнийг олж сонгоноо. Энэ нь гайгүй юм болов уу гээд арай дөнгүүрийг нь сонгоно яг л адилхан малаас дор мангуунууд байх юм. Адаглаад хуралдаа суудаг, сууж сурсан хүмүүсийг сонгомоор юм байна. Залуучууд, биснесменүүд ердөө сууж сураагүй хүмүүс байдаг юм байна.
2017-06-10