Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо
2017-06-10

 

МАК /Монголын алт/ компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК-Евро цемент” үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Жилд хоёр сая тонноос илүү цемент хэрэглэж байгаа энэ үед импортыг орлож, дэлхийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах энэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо. 

 

Тэрээр Монгол Улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, бүтээн байгуулах аж ахуйн нэгж, иргэдээ Засгийн газар байнга дэмжиж, үргэлж тэдний талд зогсоно гэж хэллээ.  Мөн баялгаа Монголдоо үлдээх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн нээлт олон байхыг хүсэн ерөөв. Барилгын салбарын хөгжилд шинэ стандарт, шинэ чанар нэвтрүүлэх боломжийг бий болгохын төлөө Дани, БНХАУ-ын байгууллага, инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, монголчууд бүтээж чаддагийг харуулсан үндэсний барилга угсралтын компани, ханган нийлүүлэгч нарт талархал илэрхийлэв. 

 

“МАК-Евро цемент” үйлдвэр нь өргөн хэрэглээний цементээс гадна ус, шүлтлэг орчинд тэсвэртэй цемент ч үйлдвэрлэх юм. Усанд тэсвэртэй цементийг далан, гүүр барихад ашигладаг бол шүлтлэг орчинд тэсвэртэйг гүний уурхай, хонгил барихад хэрэглэдэг байна. 

 

Үйлдвэр ашиглалтад орсноор 900 орчим ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ жилд 35 тэрбум төгрөгийн татвар төлж, 70-75 сая ам.доллартай тэнцэх хэмжээний импортыг орлоно гэж тооцоолжээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км төмөр зам татаж, Чойр хотоос цахилгаан дамжуулах 65 км урт агаарын шугам татан, дэд станц байгуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Харааж гүтгүүлсэн Алтанхуягийн хийж эхлүүлж Чингис бондноос зээл өгч бариулсан үйлдвэр шүү дээ. Хамгийн мангар үндэстэн бол Монгол тийм дээ бие биенээ муулж татан унагаж хийж бүтээсэнээ нураадаг дэлхийн хамгийн мангар үндэстэн өнөөгийн Монголчуудад Чингис хаанаар овоглох эрх ч байхгүй. Ийм арчаагүйдээ олигтой хөгжихгүй өдий хүрч байгаа юм.
2017-06-12
hehe:
yutai ch shan medee bn
2017-06-12
Zolboo:
Heden hvn ajiltai bolj baigaad ta nar bayarlakh heregtei
2017-06-11
Хөх Монгол:
Сонгууль болхоор л үйлдвэр ашиглалтанд орлоо гэж тууз хайчилдаг шүү дээ??? Асар их баялага бондын мөнгийн идэжхээд ганц үйлдвэр ашиглалтанд оруулах гэж юун сүртэй юм. Үр дүнгийн л харах үлдлээ...
2017-06-11
eggy:
Bayar hurgey. Saihan medee bna.
2017-06-11
Зочин:
ataarhaj booj vheh gesen ajilgvi hvmvvs dvvren bn.
2017-06-11
Н:
Номтойбаяр ерөнхий сайдасайдаа дагуулжээ нөгөөдөх нь 570 машин бэлгэнд авсан энэ МАН уу АН БОДЛОГООР АШИГЛАЛТАНД ОРЖ БАЙНА ДӨӨӨ
2017-06-11
gerel:
uildver ashiglaltand oruulsan Nyamtaishirt bayar hurgie.Gadagshaa ursdag baisan valiut mongoldoo uldene.Odoo mongolchuud zes, zair,tomor hailuulah uildveree barih heregtei. Tegvel ulsiin maani hogjliin suuri tavigdana gesen ug.Hailsan zes,zair,tomoroor uy uildverlehiigee mongol injineruud setgeh ni zov
2017-06-11
zochin:
Ingeed byteetsen hyn suuliin 20 jil hed bn. Suguud bj tom tom baahaa bolio. Bi bol baharhaj bn. Bayarlaj bn. Euro block ne bas goyo yim bnlee house aa uuruu barichih yum bn gej bodson. Idej uusan ch iim baildaa. Mongol iim uildvertei bj l hugjine. Tsetsen tselmeguud hugjuulehgyi.
2017-06-10
Зочин:
Идэж уугаад дуусгаад хаячихдаг байж энэ АН ыхан хийсэн бүтээсэн сургаар боож үхчих гээд сэтгэгдэл бичээд байх юм. Улс орноо гээд хийвэл ингээд бүтээж болдог л байхгүй юу. Идэх ярих , хийх бүтээх гэдэг өөр шүү .
2017-06-10
za shaa psda:
ZA ICHIJ UHEE PSDA NARAA UNUUDUR 44 DEER TSEMENT 170 HURCH BNA L DA INGEH L YUM BOLL UNDESNII UILDVER GJ HUTSAHAA BOLIOO BAAHAN UR ZEEL IDEH UUH YUM BOLJ BOLJ UR DUN NI ERGEED L BIDNIIGEE SHULAAD EHELLEE
2017-06-10
зочин:
Манийн санхүүжүүлэгч нямтайшир нууц ноён . чингис бондоос зээл авч цементийн үйлдвэр бий болгожээ.цаашид концессийн гэрээгээр эрчим хүчний шугам барьж байгуулна.хувийн аж ахуйдаа их хэмжээний хөрөнгө татаж бгаа юм бна. Юучгэж хэлэх үү.монгол улс хөгжиж бна гэх үү.баячууд хөлжиж бна гэх үү.
2017-06-10