X хорооллын туслах замын тохижилтын ажил дууслаа
2017-06-10

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажлыг 04 дүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн.

 

Уг ажлыг хоёр сарын турш тус газрын хамт олон 20 гаруй техник, 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр цаг наргүй ажилласны үр дүнд өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусгалаа.

 

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь өнгөрсөн онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн өмнөх 149 авто машины зогсоолтой, 300 метр урт 5830 метр квадрат талбайг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MAN mundag yumaa.
2017-06-11
Зочин:
Сайхан ажлыг богино хугацаанд хийсэнд иргэд баярлаж байна.Харин буудлын орчинд чанаргуй ил,задгай хунс,барааны машинтай жижиг гарын наймаачидын замбараагуй хар зах нээгдлээ ТУЦ-ний оронд гэж ойлгогдхоор юм боллоо.
2017-06-11
Баянгол дуургийн иргэдээс:
Маш сайн,сэтгэлд нийцсэн бутээн байгуулалт болсонд талархаж байна.Харин автобусны будлын арын машин тавих талбай суудлын машинтай ганзагын худалдаачидын ХАР ЗАХ болсон нь харамсалтай байна!!?? Энд дуургийн ЗДТГ-даруй арга хэмжээ авах хэрэгтэй боллоо шуу...!?
2017-06-11