Гадаад дахь монголчууд саналаа өгч байна
2017-06-11

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хуваарийн дагуу явагдаж байна.  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу МАН, АН, МАХН-наас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа бол  гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд энэ сарын 10, 11-нд саналаа өгч байгаа юм.

 

Сонгуулийн төв байгууллагын мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 7374 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. 

 

Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан юм. 

 

Shuud.mn
Сонин хачин