Монгол инженерүүд вагон угсарлаа
2017-06-11

Монголдоо анх удаа вагон угсрах ажлыг мэргэжилтнүүд амжилттай хэрэгжүүлжээ. Ачааны загвар вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоны нээлтийн үйл ажиллагаа Зүүн хараа дахь вагон засварын депод болж эхний ээлжинд 5 вагон угсарснаа тээвэрлэлтэд шилжүүлсэн байна.

 

Уг ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа талаар инженер техникийн ажилчид онцолсон байна.

 

Эдийн засгийн хувьд ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудаас орж ирэх ачааны вагоны үнэ 80-100 мянган ам.доллар, БНХАУ-д үйлдвэрлэсэн ачааны вагон ойролцоогоор 79,5 мянган ам.долларын үнэтэй байдаг байна. Тэгвэл манайд угсарч буй тус вагон нь 120 орчим сая төгрөгөөр боссон. Хоёр дахь шатлалд зөвхөн угсрах буй вагоны эд ангийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг судлах, зарим түхий эдийг хувийн хэвшлийн компаниудаас авах боломжтой бөгөөд бид монголдоо үйлдвэрлэх зорилтын хүрээнд үргэжлүүлэн ажиллах болно хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн үйл ажиллагааны үеэр онцолсон байна. 

Shuud.mn
Сонин хачин
Yag tegen shuu
2019-08-20
boltugai:
AVTOBUS HIIJ BN GEED TSUSII NI HOLISON DOO BUUN ZALGIA TSAVCHAA
2017-06-11