Ачаа, тээш тээвэрлэх шинэ үйлчилгээг танилцуулна
2017-06-12

 

МҮХАҮТ, Их Танхимд

 

07.30 цагт: МҮХАҮТ нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Business breakfast" уулзалт, ярилцлагыг зохион байгуулдаг. Энэ удаагийн зочноор Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-с нэр дэвшигч М.Энхболд оролцож Монгол Улсын нийгэм эдийн засгийн төлөв, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах бодлого МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн Мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгагдсан, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцоно. Утас: 99077127

 

“Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар”-ын 1-р давхарын хурлын 109 тоот танхимд

 

10.00 цагт: Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх” хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн 3 дахь удаагийн хурал өнөөдөр болно. Холбогдох утас 89402503

 

Сүхбаатарын талбайд

 

10.00 цагт “Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгт харъяа 30 орчим үйлдвэр, компани оролцох бөгөөд Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, Цахилгаан, дулааны техникийн нөхцөл, Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүлнэ.

 

ҮБХИС-ийн Жагсаалын талбайд

 

11.00 Монгол Улсын Засгийн газрын тогтоол, “Байлдааны туг”, ҮБХИС-ийн дүрэм гардуулах, 87 дахь удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа зохион байгуулна. Холбогдох дугаар 88017607

 

Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгон төвд

 

11 цагт: Ачаа тээшний шинэ үйлчилгээг албан ёсоор танилцуулж, нээлт хийнэ. Тус үйл ажиллагаанд Зам,тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох ажилтнууд, Автотээврийн үндэсний төвийн захирал болон удирдах ажилтнууд оролцоно.Холбоо барих утас: 88030304

Shuud.mn
Сонин хачин