Цаазын ял сонссон Каддафийн хүү суллагджээ
2017-06-12

Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хоёр дахь хүү Сейф аль-Ислам Каддафи шоронгоос суллагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ливийн дараагийн удирдагч гэгддэг байсан Сейф аль-Ислам Каддафид өршөөл үзүүлсэнээр тэрбээр шоронгоос суллагдсан байна.

 

Тэрбээр 2011 онд Нигер улсын хилээр нууцаар давах гэж байхад нь босогчид барьсан бөгөөд 2015 онд Ливийн Триполи хотын шүүхээс цаазаар авах ялаар шийтгэсэн юм. Түүнийг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа жагсаалыг хүч хэрэглэн тарааж, цагдаа нарыг галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн, зөвшөөрөлгүй хил давахыг оролдсон, шоронгоос оргохыг завдсан хэмээн буруутгажээ.

 

Сейф одоо гэр бүлийнхээ хамтаар Ливийн зүүн хэсгийн Байда хотноо амьдарч буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин