Афганистанд америк цэргүүд амиа алджээ
2017-06-12

“Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын тусгай албаны гурван цэрэг амиа алдсан” гэх мэдээллийг Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ. Хэвлэлийн алба “Үүрэг гүйцэтгэж байсан гурван цэрэг алан хядах “Талибан” бүлэглэлийн гэнэтийн дайралтын үеэр амиа алдсан” гэж мэдэгджээ.

 

 

Уг хэрэг явдал Афганистаны зүүн хэсгийн Нанагар мужийн Ачин хотноо болсон байна. “Талибан” бүлэглэлийн хөлсний цэрэг баазаас холгүй амиа золиослохоос гадна хэсэг талибанчууд  бааз руу гал нээжээ.

 

Нанагар мужид талибанчуудаас гадна Исламын улс бүлэглэл эзлэн түрэмгийлэх бодлого явуулдаг юм. Амиа алдсан цэргүүдийн цогцсыг тээвэрлэсэн АНУ-ын нисэх онгоц Гильменд мужид газарджээ. АНУ-ын цэргүүд өнгөрсөн тавдугаар сард тус бүс нутагт энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин