Гар утасны хулгайн хэргийг камерын тусламжтай илрүүлжээ
2017-06-12

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1483 камерыг 2011 оноос хойш байрлуулж эхэлсэн. Уг камерыг нийслэлийн цагдаагийн газрын 56 албан хаагч хянадаг. Теле камерын тусламжтайгаар гар утасны хулгайн хэргүүдийг илрүүлсэн байна.

 

Тухайлбал ХУД-н 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах HYPERMARKET дотор 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Иргэн У нь халааснаасаа Самсунг A5 маркийн гар утсаа хулгайд алджээ. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, 15-16 насны, Б, Х нар нь бүлэглэн үйлдсэнийг тухайн дэлгүүрийн хяналтын телекамерын бичлэгийн тусламжтайгаар илрүүлсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд шалгалтын ажиллагааг явуулж буй аж.

 

Мөн БГД-н 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхан шашинтаны төв Гандантэгчилэн хийд дотор 2017 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр иргэн Б нь халааснаасаа Ай фоне 6 маркийн гар утсаа хулгайд алджээ. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, 16-18 насны, Д, Т нар нь бүлэглэн үйлдсэнийг хяналтын телекамерын бичлэгийн тусламжтайгаар илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна.  

 

Түүнчлэн БГД-н 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын автобусны буудал орчим 2017 оны гуравдугаар сарын 10-ны өдөр иргэн Б нь халааснаас Ай фоне 6 маркийн гар утсаа хулгайд алджээ.  Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, 20-25 насны, И, Х, Л нар нь бүлэглэн үйлдсэнийг тус автобусны буудлын хажууд байрлах “Тэлмэн” pub-ын гадна талд байрлуулсан хяналтын телекамерын бичлэгийн тусламжтайгаар илрүүлжээ.

 

БГД-н 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авах хэсэгт 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр иргэн Б нь халааснаас Самсунг Гранд маркийн гар утсаа хулгайд алдсан хэргийг тус хэлтэст сэжигтэний бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 15-16 насны, Д, Т нар нь бүлэглэн үйлдсэнийг тус төвийн хяналтын телекамерын бичлэгийн тусламжтайгаар илрүүлэн мөрдөн байцаалтын шатанд шалгалтын ажиллагааг хийн ажиллаж байна.

 

Г.Тэгшсүрэн

...
Shuud.mn
Сонин хачин