Англи залуус Дэлхийн аварга боллоо
2017-06-12

 

ОУХБХ-с зохион байгуулдаг 20 хүртэх насны залуучуудын ДАШТ БНСУ-д болж өчигдөр өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээний шигшээ тоглолтод Англи – Венесуэлийн багууд шалгарч тоглосон бөгөөд аь ялалт байгуулсан нь анх удаа Дэлхийн аварга болох байсан юм. Шигшээ тоглолт БНСУ-ын Сувон хотын Дэлхийн аваргын цэнгэлдэхэд болсон юм.

 

Энэ өрсөлдөөн цорын ганц гоолоор шийдэгдсэн бөгөөд 35 дахь минутад Английн багийн довтлогч Доминик  Клаверт-Льюин гоол оруулж багаа ялалтад хөтөлжээ. Тэрбээр энэхүү тэмцээнд 2 дахь гоолоо оруулсан түүний хувьд Премьер лигийн Эвертон клуб хүчин зүтгэдэг юм. Ийнхүү Английн 20 хүртлэх насны залуучуудын шигшээ баг  анх удаа Дэлхийн аварга боллоо.

 

Тэмцээний шилдэг тоглогчоор Английн багийн довтлогч Доминик Соланке тодорч “Алтан Бөмбөг” шагналыг хүртсэн бол мэргэн буучид очдог “Алтан Шаахай” шагналыг Италийн Риккардо Орсолини хүртжээ. Харин шилдэг хаалгачын “Алтан Бээлий” шагналыг Английн шигшээ багийн Фредди Вүүдмэн хүртжээ. Тэгвэл Шударга тоглолтын шагналын Мексикийн шигшээ баг тодорсон байна     

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин