Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар шилдгийн төлөө өрсөлдөж байна
2017-06-12

 

Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан болж байна.

 

Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын BBC Cardiff Singer of the World уралдааны шилдэг 20-д УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлдсэн. Тэд тэмцээний эцсийн шатанд өрсөлдөхөөр Кардифф хотод очоод байна.

 

МУГЖ Г.Ариунбаатар романс уралдааны эхний шатанд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Л.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсийг дэлхийн бусад хөгжмийн  зохиолчдын  бүтээлтэй хамтатган дуулжээ.

 

Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм.

 

Дашрамд сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин оролцож, үзэгчдын нэрэмжит шагнал буюу тусгай байранд шалгарч байсан билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Kkk:
Amjilt hezee final ni boloh bilee
2017-06-12
Зочин:
Манайхан мундаг юмаа бүх зүйлээрээ. Потенцаль нь байгаад бдаг жоохон залхуу бас төрөөс дээрээс дэмжлэг муутай
2017-06-12