Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал хойшиллоо
2017-06-12

 

Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлогдлоо. Өмгөөлөгч нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргажээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс

 

"Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарийн бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Прокурорын газраас:

 

  • Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2,
  • Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1,
  • Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон байсан. 

 

Шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар нь эрүүл мэндийн шатгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж энэ талаарх баримтаа хүсэлтийн хамт ирүүлсэн. 

 

Иймд шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09-00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна" гэсэн мэдээллийг гаргажээ.  

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za daa heden hulgaich huruugiin taslaad l yavuusan ni arai hurdan uzegch sonsogch ard tumend oirhon zob shiidver boloh baih daa
2017-06-13
Зочин:
Намын хандив гэсэн шдэ, бусад намууд хэдэн тэрбумаар л авсан сонсогдох юм, яаж нууж хайцаалдаг юм болоо?
2017-06-13
Зочин:
Цаг хожих ээлжит арга мэх байна
2017-06-12
Зочин:
emnelguud ug ni bugd tsahim bolood saihan bolson bna lee yah gej avilgal avsiin bol doo odoo buh salbar l tsahimjmaar bna shuu
2017-06-12