БНСУ дахь иргэд сонгуульд идэвхитэй оролцжээ
2017-06-12

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн хилийн чанад дахь монголчууд энэ сарын 10,11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өглөө.

 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 7209 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс  4816 сонгогч саналаа өгчээ. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд 6233 хүн бүртгүүлж 4248 сонгогч саналаа өгсөн. Энэ удаад 568 сонгогчоор илүү санал хураалт явагдсан байна.

 

БНСУ-ын Сөүл хотод аж төрж буй иргэд сонгуульд идэвхитэй оролцож, хамгийн олон хүн буюу 824 хүн энэ удаагийн сонгуульд санал өгчээ. Мөн АНУ-ын Вашингтон хотод аж төрж буй  528 иргэн саналаа өгсөн байна.

 

Цагийн зөрүүний улмаас АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комиссын санал авах ажиллагаа хамгийн сүүлд буюу энэ сарын 12-ны өдрийн 13.00 цагт дууссанаар энэ удаагийн хилийн чанад дахь санал авах ажиллагаа дууссан юм.

 

Санал авах үйл ажиллагааын явцад аль нэг нэр дэвшигч ялалт байгууллаа гэх зэрэг мэдээлэл тархсан. Санал хураалтын дүн гарах болоогүй. Хуульд заасны дагуу зургадугаар сарын 26-нд санал тоолох үйл ажиллагааг явуулна гэдгийг албаныхан мэдээллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
4000 хүнийг сонгуульд оруулах гэж бөөн ажил бас зөндөөн зардал яршиг л байна.Тэр хэдээс санал авлаа ч байлаа ч ялгаа гарахгүй.Ямар нэг суманд сонгууль болж байгаа биш
2017-06-13
YUONIISONGUULI BE:
londond songuuliin sanal hezee avsan yum be hezee SONGUULI BOLOH GEED BGAA YUM HEN SONSOGDOH GEED BGAA YUMBE
2017-06-13
МАН Цунхтэй баригчид:
МАН ы Цунхтэй баригчид Унэнчээ харуулах Гээд Бугд уралдаж бнааа. Албан тушаалын толоо Монголий толоо Улс орон Нэр тор бухнээ зориулсан БАЙГАА Монгол Зан ,, Унэхээр ичмэээр Боолжис цутгамааар Улс орон Тор засагтайдаа Гутаж бнааа
2017-06-12