Андре Силва АС Милан багт нэгдлээ
2017-06-13

 

Хятад эзэдтэй болоод удаагүй байгаа Италийн АС Милан баг энэ зуны солилцооны цонхоор тун идэвхитэй ажиллаж байна. Тэдний гурав дахь сонголт нь олны анхаарлын маш их татаж байв.  Италийн баг өчигдөр Португалийн Порту клубээс залуу довтлогч Андре Силваг авсан байна. Милан хотын баг 21 настай залууг авахын тулд 38 сая еврог Португийн данс руу шилжүүлж байгаа гэнэ.

 

Португалийн шигшээ багт дуудагдаж ердөө найман тоглолтод оролцсон тэрбээр 7 гоолыг оруулж чадсан нь залуу довтлогчийн чансааг илтгэх гол үзүүлэлт юм. Тэрбээр өнгөрсөн улиралд нийт 44 тоглолтод оролцож, 21 гоолыг оруулсан юм.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин