Трамп, Ким Чен Унд хандан жиргэв
2017-06-13

Хойд Солонгос улс тун удахгүй тив алгасах чадвартай алсын тусгалтай пуужин харвана хэмээн олон улсад хандан мэдэгдсэн билээ. Тус улсыг алсын тусгалтай пуужин харвана гэх мэдээллийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудастаа ийнхүү жиргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Трамп твиттер хуудастаа “Хойд Солонгос өнөөдөр зүгээр л байна” гэж жиргэжээ.

 

Уг жиргээний дараа Хойд Солонгосын төрийн мэдлийн мэдээллийн “KCNA” агентлаг “Бид тун удахгүй түүхийг өөрчлөх болно” хэмээн мэдэгдсэн байна.

 

Тус улс энэ оны эхээр долоо хоног бүр пуужин харвахаа мэдэгдсэн билээ. Хойд Солонгос хоёрхон сарын дотор таван удаа дунд болон богино тусгалтай пуужин харваж, хөрш орнуудаа заналхийлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин