Тэргүүн хатагтай Цагаан ордонд нүүж ирлээ
2017-06-13

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн аваад хагас жилийн хугацаа өнгөрч буй билээ. Тэрбээр энэ хугацаанд Ерөнхийлөгчийн өргөө гэгддэг Цагаан ордонд ганцаараа амьдарсан юм.

 

 

Түүний гэргий, Тэргүүн хатагтай Меланья Трамп хүү Барроны хамтаар өнгөрсөн хугацаанд Нью Йорк хотноо амьдарсан. Учир нь Баррон Нью Йорк хотноо нэгэн дунд сургуульд суралцдаг байжээ.

 

Тэрбээр хүүгийнхээ хичээлийг амрах хүртэл Цагаан ордонд нүүж очихгүй гэсэн юм. Тэгвэл Тэргүүн хатагтай, хүүгийнхээ хамтаар өчигдөр Цагаан ордонд нүүж ирсэн тухай “www.skynews.com.au” сайт мэдээллээ.  Тэднийг ирэх үед Ерөнхийлөгч угтан авч, оройн зоог хамтдаа барьцгаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин