Обамагийн бага охин 16 нас хүрлээ
2017-06-14

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн бага охин Малиа Обама өчигдөр 16 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт  мэдээллээ.

 

 

Обама охиныхоо 16 насны өдрийг нижгэр тэмдэглэсэн байна. Тэрбээр Мэрилэндэд байрлах нэгэн зоогийн газрын бүхлээр нь түрүүсэлжээ.

 

Малиагийн төрсөн өдөр энэ сарын 10-нд тохиосон бөгөөд аюулгүй байдлын үүднээс өчигдөр л баярын гэрэл зургуудыг олон нийтийн сүлжээнд байршуулсан аж.

 

16 настай Малиа өчигдөр твиттер хуудастаа аав болон ээжтэйгээ авахуулсан зургуудаа нийтэлж “Мартагдашгүй төрсөн өдөр” гэж жиргэжээ. Обама охиндоо юу өгсөн нь эсэх нь нууц хэвээр байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ охин одоо юу өмсчөө вэ унтлагын сарпанчик шиг л харагдаад байхын
2017-06-15
Bi:
SAihan jims bnda
2017-06-14