Хойд Солонгост хоригдож буй АНУ-ын иргэн суллагджээ
2017-06-14

Хойд Солонгосын цагдаагийнхан өнгөрсөн оны нэгдүгээр сард АНУ-ын иргэн, Виржиниагийн их сургуулийн оюутан 22 настай Отто Фредерикийг баривчилсан билээ.

 

 

Оюутан залуу Пхеньян хотноо буудалсан зочид буудлынхаа өрөөнд их хэмжээний суртал ухуулгын хуудас нуусан байхыг албаныхан олжээ. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэсэн юм.

 

Тэгвэл АНУ-ын албаныхан Хойд Солонгост ял эдэлж буй Оттог сулласан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг мэдээллийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон баталсан бөгөөд тэрбээр “Тэр удахгүй гэртээ ирнэ” гэж мэдэгджээ.

 

Оттогийн биеийн байдал муу байгаа  гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин