Аадар бороо 133 хүний аминд хүрчээ
2017-06-14

Бангладеш улсад ойрын өдрүүдэд их хэмжээний аадар бороо орсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Уг гэнэтийн байгалийн гамшгийн үеэр хөрсний нуралт болж, 133 хүн амиа алдаж, маш олон хүн бэртсэн талаар албаныхан уламжлав. Үерийн улмаас Читтонг хотын ихэнх барилга нурж, иргэд их хэмжээний хохирол амссан гэнэ.

 

Аврагчид гамшгийн бүсүүдэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.  “Мөн олон тооны хүн сураггүй болсон. Хэдэн хүн сураггүй болсон эсэх нь тодорхойгүй байна” хэмээн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Бисанат Мажум мэдэгдлээ.

 

Аврах ажиллагаанд армийхныг дайчилж буй бөгөөд өчигдөр хоёр цэрэг амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин