Шороон замд мотоцикл онхолдож, жолооч нас баржээ
2017-06-14

Говьсүмбэр аймагт мотоциклийн ослоор нэг хүн нас баржээ.

 

Тодруулбал тус аймгийн Сүмбэр сумын 6-р багийн шороон замд энэ сарын 10-ны шөнө 00.50 цагийн орчимд “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 41 настай эрэгтэй нас барсан байна.

 

Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Манай Улсад хэрэглэгдэж байгаа мотоциклын 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тухай судалгаа бий. Иргэд мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон улирал харгалзахгүйгээр, шороон замд унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байгааг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин