Шалгалтаа өгөхөөр явсан гурван хүүхэд нас баржээ
2017-06-14

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр явах замдаа зам тээврийн осолд өртсөн талаар өмнө нь мэдээлсэн.

 

Осол өнгөрсөн шөнө /2017.06.13/ 22.40 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт гарчээ. “North benz” маркийн автомашин “Sonata 6” маркийн машинтай мөргөлдөж, дөрвөн хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна. Ослын улмаас 49 настай эрэгтэй, 18 настай гурван эрэгтэй нас барсан болохыг албаны эх сурвалж мэдээллээ. Осолд өртсөн хүүхдүүд ЭЕШ-аа өгөхөөр Дорноговь аймгийн Сайншанд хотын зорьж явсан гэх мэдээллийг албан бус эх сурвалж хэлж байна.

 

Хэргийг Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн газарт шалгаж байна.

 

Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдэд хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой боловч жолоочид хурд хэтрүүлэх тохиолдол нэмэгдэж хүний амь нас хохирох явдал буурахгүй байгааг албаныхан мэдээлсэн. Тухайлбал өнгөрсөн 2016 онд зам тээврийн ослын улмаас 485 хүн нас барсны 72.5 хувь буюу 352 нь орон нутгийн замд осолдсон байна.

 

Иймд орон нутгийн замд хурдаа зөв тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
багш:
хайран сайхан хүний үрс жолооч нэртэй мануухайнууд олширчээ
2017-06-15
хятад шалгалтын өглөө хүч нэмдэг:
хятадад шалгалтын өглөө бүх замыг иргэд цагдаа цэргийн хүчээр хянаж хөдөлгөөнийг бүрэн гартаа авдаг графиктай. хятадад хувь хүний эрхийг манайхаас илүү дээдлэдэг. хувь хүний гомдол нэхэмжлэлийг маш нарийн зохицуулсан хянасан хуультай. харин улс төрийн шинжтэй асуудалыг өөрөөр авч үздэг.иргэд хувийн эрхийн асуудалаа тавьсан жагсаал 2-3зуунхүнтэй жагсаал цөндөө болдог.голдуу цалин мөнгөө авч чадаагүй луйвардуулсан,дампуурсан гм.түүнээс болж өөр асуудал үүсэхээс болгоомлодог бх.тийм жагсаалд цагдаа очихгүй бх шийдвэр гаргасан.зөвхөн холбогдох дарга нар шийд.чадахгүй бол өөрөө зайл гэсэн ойлгомжтой журам 2жилийн өмнө гарсан .манайхан хүний эрх улс төрийн эрхээ хэн нь ялгахгүй улс төржүүлээд хэнч юуч нь шийддэггүй. хятад бол хувь хүний эрхийг үнэхээр дээд хэмжээнд тавьж ажилладаг болж бна.бид суралцха хэрэгтэй. манайхан хужаанууд гээд худал муулахаа бодно.муу бол яагаад хөгжөөд баяжаад бна.хятад шиг баян орон бхгүй болох гэж бна.нүдээ нээгээд сайн хар.хятад гэдэг эрээн биш
2017-06-15
um ma ni bad me hum:
HUURHIIS MIN SAIN TURLUU OLOG DEE ERUUSUU HARIUTSLAGA BHGUIN GAI SH DEE .YUN IRAK LIVI SIR VEE DAIN BOLJ BAIGAAGAAS ILUU IH MONGOL HUN ZAM DEEREE UHEJ BAINA . YAG UNENDEE BOL HUULIGUI TUR IIM L BAIDALD HURGEDEG YUM BN HEDEN ZUUN MYNGAARAA GADAGSHA GARAD YAVCHLAA BAS OLON MYNGAARAA OSLOOR UHEJ BAINA
2017-06-14
Ум мани бадмэ хум:
ॐ मणिपद्मे हूं, ᠣᠧᠮ ᠮᠠ ᠨᠢ ᠪᠠᠳ ᠮᠡᠢ ᠬᠤᠩ
2017-06-14